БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСЫН ТЕХНИК, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН СУРГАЛТЫН ЗАР

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн Газрын Техник, Эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр нь тус улсын соёл, түүхтэй танилцах зорилгоор жил бүр 1 сараас 1 жил хүртэлх хугацаатай сургалтуудыг зохион байгуулдаг бөгөөд төрийн удирдлага; аж үйлдвэр; хөдөө, аж ахуй; менежмент ба бизнес эрхлэлт; эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч; хөгжлийн судалгаа (хөдөө орон нутаг, хот, тогтворвой хөгжил), банк (санхүү, аудит, худалдаа), хэл, хууль, цагдаагийн удирдлага зэрэг сэдвээр явагддаг. Сургалт англи хэлээр зохион байгуулагдаж, Энэтхэг Улсад хэрэгжиж буй хамгийн сүүлийн үеийн хөгжлийн шийдэл, тэргүүлэх төслүүдтэй танилцах боломжийг олгодог.

Хөтөлбөрийн тэтгэлэгт сургалтын төлбөр, байрны зардал, нислэгийн тасалбар, амжиргааны тэтгэмж, сургалтын материалын зардал, эмнэлгийн тусламж, үйлчилгээний нэг багц тус тус багтана. Мөн соёлын хөтөлбөрүүдийг төлөвлөсөн.

Сонирхсон төрийн албан хаагчид https://www.itecgoi.in/ITEC холбоосоор сургалтын мэдээлэлтэй танилцаж, цахим хүсэлтийг гаргасны дараа хүсэлтийн хэвлэмэл хувийг өөрийн байгууллагын албан тодорхойлолтын хамт тус улсын Элчин сайдын яаманд хүргүүлнэ үү.

Элчин сайдын яамтай холбогдох цахим шуудан: cons.ulaan@mea.gov.in

Хөтөлбөрийн 02 дугаар сарын 01-нээс 04 дүгээр сарын 30-ны өдрүүдэд зохион байгуулагдах сургалтын жагсаалтыг энд (файл холбох) дарж үзнэ үү.