Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгт хамрагдлаа
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 23 дугаар тогтоолоор “Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг”-ийг улсын хэмжээнд зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
Цөмийн энергийн комиссын Ажлын алба 2025 оны 11 дүгээр сарын 03, 04-ний өдрүүдэд Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт хамрагдаж 90.1 хувиар “A” үнэлгээтэй дүгнэгдлээ.
Ажлын хэсэг байгууллагын дотоод зохион байгуулалт, албан хэрэг хөтлөлтийн нэгдсэн удирдлага, байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг цахимжуулсан байдлыг сайшаан үнэлсэн.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны Сургалт, судалгааны газрын ахлах референт Л.Лхамжав, Архивын ерөнхий газрын ахлах мэргэжилтэн, Архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагч С.Пүрэвсүрэн, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын Архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагч Б.Энхбаяр, Архивын ерөнхий газрын Мэдээллийн технологийн газрын Мэдээллийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн Н.Хатанзориг нар ажиллаж, байгууллагын ажлын зохион байгуулалт, төлөвлөлт, тайлагналт, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны түвшинг үнэлж, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгаж, үнэлэлт дүгнэлт гарган, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөмж чиглэл өглөө.



