Хүнсийг цацрагаар боловсруулах гэж юу вэ? Яагаад чухал вэ?
Хүнсийг цацрагаар боловсруулах гэдэг нь хүнсний бүтээгдэхүүнийг шинэхэн, идэхэд аюулгүй байлгах зорилгоор ионжуулагч цацраг ашиглан боловсруулдаг дэвшилтэт технологи юм. Энэ нь хүнсний бүтэц, шим тэжээлд өөрчлөлт оруулалгүйгээр бичил биетэн, хортон шавьжийг устгаж, тэдгээрийн тархалтыг зогсоодог. Технологийн гол давуу тал нь температурыг өөрчлөхгүй, химийн бодисын үлдэгдэл үүсгэхгүйгээр хүнсэнд энерги дамжуулж, хадгалах хугацааг уртасгахад оршино. Ихэвчлэн амтлагч, загас, мах зэрэг хүнсний бүтээгдэхүүний чанарыг алдагдуулахгүй хадгалахад ашигладаг бөгөөд өнөө үед ховор жимс, ногоог хадгалахад ч хэрэглэх болсон. Хүнсний аюулгүй байдал гэдэг нь зөвхөн тэжээллэг, эрүүл хүнс байхаас гадна, хаягдлыг бууруулах, хүнсний хүртээмжийг нэмэгдүүлэхэд ч чухал үүрэгтэй. Хүнс бол зөвхөн хоол тэжээл биш — энэ нь соёл, уламжлал, үндэстний онцлогийг илтгэх үнэт зүйл юм. Түүнчлэн хүнсний анхдагч шинж чанар болох амт, бүтэц, үнэр, өнгийг хадгалсан байдлаар хэрэглэгчдэд хүргэх нь зөвхөн амт чанарыг бус, эрүүл мэндийн баталгааг ч илэрхийлдэг. Иймээс хүнсийг цацрагаар боловсруулах технологи нь хүнсний салбарт хог хаягдал багасгах, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг сайжруулах, олон улсын чанарын шаардлагыг хангах зэрэгт чухал хувь нэмэр оруулж байна.
Хүнсийг яагаад цацрагаар боловсруулдаг вэ?
Энэхүү технологийн гол давуу талууд нь дараах байдалтай байна:
Хүнсийг цацрагаар боловсруулах давуу талууд:
Нянгийн бохирдлыг устгана: Хүнсээр дамжиж халдвар үүсгэх, муутгах шалтгаан болдог бактери, хөгц, мөөгөнцөр зэрэг биетүүдийг устгана.
Хүнсээр дамжих өвчний эрсдлийг бууруулна:
Ялангуяа мах, шувуу, загаснаас гаралтай бичил биетнээс үүдэлтэй өвчний эрсдлийг бууруулдаг.
Химийн бодисын хэрэглээг багасгана:
Нян устгах, хүнсний боловсролтыг удаашруулах, төмс, өргөст хэмх, сонгино, сармис зэрэг цэцэглэхээс сэргийлэхийн тулд химийн бодис хэрэглэх хэрэглээг бууруулдаг
. Мөн импортийн жимс, үр тариа, хүнсний ногоог халдваргүйжүүлэх зориулалттай ууршилтын бодисын орлуулах сонголт болж чадна.
Хадгалах хугацааг уртасгана:
Төмс, сонгино зэрэг ургалтыг зогсоож хадгалах хугацааг уртасгана.
Боловсролтыг удаашруулна:
Жимс жимсгэний боловсролтыг удаашруулж, хадгалах хугацааг нэмэгдүүлдэг.
Чанарыг хадгална:
Мөн хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг сайжруулахын тулд хадгалалтын бусад аргууд
тай (жишээлбэл хатаах, савлах, хөлдөөх) хослуулж ашиглаж болдог. Тухайлбал, хатаасан амтлагч, савласан мах, хөлдөөсөн далайн бүтээгдэхүүн зэрэгт хавсран хэрэглэж болно
Хортон шавьжийг хянадаг: Хортон шавьжийг үржих боломжгүй болгодог тул хорио цээрийн хязгаарлалттай бүс нутгуудад худалдаа хийх боломжийг бүрдүүлдэг. Мөн улаан буудай, будаа, гурил зэрэг бүтээгдэхүүнд хорогдол үүсгэдэг агуулахын хортон шавьжийг устгах чадвартай.
Экспортод дэмжлэг үзүүлнэ:
Хортон шавьжийн эсрэг хатуу хорио цээрийн хяналттай болон хүнсний аюулгүй байдлын өндөр шаардлагатай улс орнууд руу бүтээгдэхүүн экспортлох боломжийг бий болгодог.
Хүнсийг хэрхэн цацрагаар боловсруулдаг вэ?
Цацрагаар боловсруулалт нь химийн холбоог задалж чадахуйц хангалттай энерги бүхий электрон цацраг эсвэл цахилгаан соронзон долгионыг ашигладаг технологи юм. Энэхүү арга нь хүнсний бүтээгдэхүүнийг цацраг идэвхитэй болголгүйгээр бактер, хөгц, мөөгөнцөр зэрэг бичил биетнийг устгаж, ялзралын процессыг удаашруулдаг. Үүний үр дүнд хүнсний аюулгүй байдлыг өндөр түвшинд хангаж, муудах эрсдэлийг мэдэгдэхүйц бууруулах боломжтой болдог.
Хадгалалтын бусад аргуудаас ялгаатай нь цацрагаар боловсруулалт нь хүнсний амт, өнгө, үнэр зэрэг анхдагч шинж чанарт бараг нөлөөлдөггүй тул хэрэглэгчдэд шим тэжээлээ алдаагүй, чанартай бүтээгдэхүүн хүргэх давуу талтай.
Энэхүү үйл явц нь бүрэн автомат ажиллагаатай бөгөөд хүнийг цацрагийн нөлөөнд өртөхөөс бүрэн хамгаалсан орчинд явагддаг. Савласан хүнсийг туузан дамжуургаар ионжуулагч цацрагийн камерт оруулж, гамма цацраг, өндөр энергитэй электрон цацраг эсвэл рентген цацрагаар тодорхой тунгаар боловсруулдаг. Цацраг нь хүнсний бүтээгдэхүүн дундуур халалт үүсгэлгүйгээр нэвчиж, бичил биетнийг устгадаг. Энэ нь богино долгионы зуухны долгионтой төстэй нэвтрэлтийг үзүүлдэг ч, дулаан ялгаруулдаггүй учраас хүнсийг "болгох" үйл явц явагддаггүй.
Жишээлбэл, 1 кг хүнсийг цацрагаар боловсруулахад хамгийн ихдээ 10 килоЖоуль (кЖ) энерги шаардагддаг нь ердөө 2 халбага усыг буцалгах хэмжээний энерги юм. Ийм бага хэмжээний энерги ашигладаг ч бичил биетнийг үр дүнтэй устгах чадвартай байдаг.
Энэхүү технологи нь зөвхөн хүнсний салбарт бус, дэлхий даяар эмнэлгийн хэрэгслийг ариутгах зорилгоор ч өргөн хэрэглэгддэг. Гэхдээ эмнэлгийн хэрэглээнд бүрэн ариутгал хийхийн тулд хүнстэй харьцуулахад илүү өндөр тун шаардлагатай байдаг.
Яагаад цацрагаар боловсруулсан хүнс аюулгүй вэ?
Ионжуулагч цацрагаар боловсруулсан хүнсний бүтэц, амт, өнгө үзэмжид өөрчлөлт орж, тэжээллэг чанараа алдахгүй бөгөөд цацраг идэвхтэй болдоггүй. Хүнсийг цацрагаар боловсруулах технологийн талаарх өргөн хүрээний судалгаа, туршилтуудын үр дүнд хүнсний бүтээгдэхүүн дэх хортой нянг бууруулах бүрэн аюулгүй, үр дүнтэй арга хэмээн хүлээн зөвшөөрч байна.
Ионжуулагч цацрагаар боловсруулсан хүнс нь цацраг идэвхтэй болдоггүй бөгөөд бүтэц, амт, өнгө, тэжээллэг чанар, найрлагад сөрөг өөрчлөлт оруулдаггүй. Сүүлийн жилүүдэд хүнсийг цацрагаар боловсруулах технологийн аюулгүй байдал, үр нөлөөг олон улсын эрдэмтэн, судлаачид өргөн хүрээнд судалж, туршиж байна. Эдгээр судалгааны үр дүнд энэхүү арга нь хүнсний аюулгүй байдлыг сайжруулж, хортой бичил биетний агууламжийг бууруулах бүрэн найдвартай, үр дүнтэй технологи болохыг нотолсон байдаг.
"ДЭМБ болон FAO нь хүнсийг цацрагаар боловсруулах технологийг аюулгүй, үр дүнтэй болохыг шинжлэх ухаанд үндэслэн албан ёсоор баталсан."
Хүнсийг цацрагаар боловсруулах салбар хэр том вэ?
Өнөөдөр дэлхийн 69 улс орон 60 гаруй төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг цацрагаар боловсруулахыг албан ёсоор зөвшөөрсөн. Үүнд амтлагч (жишээлбэл, зөгийн бал, перец), тахиа, үхрийн мах, далайн гаралтай бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ, хүнсний ногоо болон бусад олон төрлийн бүтээгдэхүүн багтдаг. Цацрагаар боловсруулах үйл ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд тухайн улсын эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл (лиценз) авсан байгууламжид гүйцэтгэх ёстой.
Дэлхийн хэмжээнд жил бүр ойролцоогоор нэг сая тонн хүнсний бүтээгдэхүүн ионжуулагч цацрагаар ариутгаж, аюулгүй байдлыг нь сайжруулан хэрэглээнд нийлүүлж байна. Энэ нь хүнсний хаягдал бууруулах, хадгалалтын хугацааг уртасгах, экспортын боломжийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулдаг.
“Хүнсийг цацрагаар ариутгах нь хүнсний аюулгүй байдал болон хангалтанд хэрхэн хувь нэмэр оруулдаг вэ?”
Хүнсний бүтээгдэхүүний хортон шавьжийн тархалтыг зогсоох боломжтой болсноор шинэ ургацын бүтээгдэхүүний экспортод гаргах боломжтой болж, хүнсний нийлүүлэлтийн тогтвортой байдал, хүртээмж сайжирсан.
Шинэхэн жимс, ногооны хортон шавьжийн тархалтыг (invasive pests) зогсоох зорилгоор хүнсийг цацрагаар ариутгах аргыг улам өргөн ашиглаж байна. Учир нь бусад аргууд дараах сул талуудтай:
Химийн бодисоор халдваргүйжүүлэх (fumigation): Озоны давхаргад сөрөг нөлөө үзүүлдэг бодис ашигладаг бөгөөд хүнсэнд хорт үлдэгдэл үүсгэх эрсдэлтэй.
Халуун боловсруулалт (heat treatment): Хүнсний бүтээгдэхүүний бүтэц, амт, тэжээллэг чанарт сөргөөр нөлөөлдөг.
Хүйтэн боловсруулалт (cold treatment): Их хугацаа шаарддаг тул богино хугацаанд хадгалагдах бүтээгдэхүүнд тохиромжгүй.
Хүнсийг цацрагаар боловсруулах нь эдийн засгийн өсөлтөнд хэрхэн нөлөөлөх вэ?
Орчин үеийн хүнсний үйлдвэрлэл, боловсруулалт, тээвэрлэлтийн арга барил нь ердөө 20 жилийн өмнөхтэй харьцуулахад эрс өөрчлөгдсөн. Дэлхийн хүн ам хурдацтай өсөж буй энэ үед зөвхөн хүнс үйлдвэрлэхээс гадна, үйлдвэрлэсэн хүнсээ үр ашигтай, хаягдал багатай ашиглах нь илүү чухал болжээ.
Дэлхийн хүн ам өссөөр байгаа энэ үед илүү их хүнс үйлдвэрлэхээс гадна, үйлдвэрлэсэн хүнсээ илүү үр ашигтай ашиглах шаардлагатай болж байна.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын (FAO) судалгаагаар дэлхий даяар хүнсний 14 хувь нь хэрэглэгчдэд хүрэхээс өмнө мууддаг бөгөөд энэ нь ойролцоогоор 400 тэрбум ам. долларын хохирол учруулдаг. Мөн дахин 17 хувь нь жижиглэн худалдаа болон хэрэглэгчдийн түвшинд хаягддаг. Ийм хаягдал нь зөвхөн эдийн засгийн алдагдал төдийгүй хүлэмжийн хийн ялгарлыг нэмэгдүүлж, экосистемд сөрөг нөлөө үзүүлдэг.
Хүнсний аюулгүй байдал бол зөвхөн олон нийтийн эрүүл мэндийн асуудал биш, эдийн засгийн өсөлт, экспортыг нэмэгдүүлэх, иргэдийн амьжиргааг сайжруулах гол хүчин зүйл юм. Хэрэв улс орнууд хүнсний алдагдлыг бууруулж, хордлогоос сэргийлэн, дотоодын хангамжаа нэмэгдүүлж, экспортын боломжоо өргөтгөж чадвал эдийн засагт мэдэгдэхүйц ахиц гарна. Харамсалтай нь олон хүнсний бүтээгдэхүүн хортон шавьж тээвэрлэх эрсдэлтэй, микробиологийн бохирдолтой, эсвэл тээвэрлэлтийн явцад муудах эрсдлээс болж зах зээлд нэвтрэх боломжгүй болдог. Хөгжиж буй орнуудын хувьд импортлогч орнуудын чанар, хорио цээрийн хатуу шаардлагыг хангах нь томоохон сорилт болдог.
Харин хүнсийг ионжуулагч цацрагаар боловсруулснаар тухайн хүнс олон улсын стандартын шаардлагыг хангаж, хатуу импортын журамтай зах зээлүүдэд ч чөлөөтэй экспортлох боломж бүрддэг.
Цацрагаар боловсруулалт нь хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдаанд тулгардаг олон бэрхшээлүүдийг шийдвэрлэх аюулгүй, үр дүнтэй технологи бөгөөд дангаараа, бусад хадгалалтын аргуудтай хослуулан ашиглах боломжтой.
Эх сурвалж: https://www.iaea.org/newscenter/news/what-is-food-irradiation-and-why-is-it-important



