“Үйлдвэрийн рентген радиографийн цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн төсөлд санал авах

Монгол Улсад рентген радиографийн багажийг нисэх онгоцны эд ангийн чанарыг шалгах, дулааны цахилгаан станцын тоног, төхөөрөмж, шугам хоолой, төмөр замын гагнаасыг шалгах зэрэг үл эвдэх сорилын үйл ажиллагаанд ашиглаж байна. Тус үйл ажиллагааг явуулахад дээрх салбарт ажиллагсад цацрагийн шарлага авах эрсдэлтэй тул цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааг өндөр түвшинд хангах шаардлагатай байдаг.

“Үйлдвэрийн рентген радиографийн цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн төслийг Монгол Улсын хууль, тогтоомж, энэ чиглэлийн үйл ажиллагааг зохицуулахад чиглэгдсэн олон улсын стандарт, дүрэм журамд үндэслэн боловсруулсан.

Үйлдвэрийн рентген радиографийн цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн төсөлтэй танилцаж, office@nea.gov.mn цахим хаягаар саналаа ирүүлнэ үү.

Дүрмийн төсөл линкээр татан авна уу.

ЦӨМИЙН ЭНЕРГИЙН КОМИССЫН АЖЛЫН АЛБА

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй