“Байгалийн гаралтай цацраг идэвхт материалтай холбоотой үйл ажиллагаанд цацрагийн мониторинг хийх журам”-д санал авах
Цөмийн энергийн тухай хуулийн 11.1.4, Цөмийн энергийн комиссын дүрмийн 1.1, Цөмийн энергийн комиссоос баталсан Цацрагийн аюулгүйн нормд тус тус заасны дагуу хүн амын эрүүл мэнд, байгаль орчныг хүний үйл ажиллагаанаас үүссэн ионжуулагч цацрагийн сөрөг нөлөөллөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, хяналтын зарчмыг тогтоох зорилгоор “байгалийн гаралтай цацраг идэвхт материалтай холбоотой үйл ажиллагаанд цацрагийн мониторинг хийх журам”-ын төслийг боловсруулав.
Байгалийн гаралтай цацраг идэвхт материал нь байгалийн чулуулаг, хөрсөнд цацраг идэвхийн агууламж харицангуй бага байдаг ч, хүний үйл ажиллагаа, техник технологийн процессын үр дүнгээр их, бага хэмжээгээр баяжигдсаар байдаг.
Энэхүү журмын зорилго нь байгалийн гаралтай цацраг идэвхт материалтай холбоотой үйл ажиллагааны явцад хуримтлагдах технологийн баяжуулалттай байгалийн цацраг идэвхт материалын цацрагийн сөрөг нөлөөллөөс хүний эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах, цацрагийн аюулгүй ажиллагааг хангахад оршино.
Энэ журам нь дараах үйл ажиллагаанд хамаарна.
Уран, торийн нэгдэл агуулсан бүтээгдэхүүн, барилгын материал, цементийн үйлдвэрлэл;
Нүүрс ашигладаг эрчим хүчний болон гео-дулааны эрчим хүчний үйлдвэрлэл;
Клинкер тоосгоны зуухны болон уурын тогооны засвар үйлчилгээ;
Газрын тос, шатдаг хийн үйлдвэрлэл, дамжуулалт;
Фосфор, фосфорын хүчил, фосфатын бордоо, төмөр боловсруулах үйл ажиллагаа;
Холимог метал олборлох, цагаан тугалга, хар тугалга, зэс, циркон боловсруулах үйл ажиллагаа;
Гүний ус шүүж, цэвэршүүлэх үйл ажиллагаа;
Ниобий, танталийн хүдэр, ураны бус хүдэр, газрын ховор элемент олборлох, боловсруулах зэрэг үйл ажиллагаа;
Энэхүү журмын төслийг Монгол Улсын хууль, тогтоомжид нийцүүлж, олон улсад мөрдөгдөж буй стандарт, дүрэм, журамд үндэслэн боловсруулсан.
“Байгалийн гаралтай цацраг идэвхт материалтай холбоотой үйл ажиллагаанд цацрагийн мониторинг хийх журам”-ын төсөлтэй танилцаж, office@nea.gov.mn цахим хаягаар саналаа ирүүлнэ үү.
Дүрмийн төслийг линкээр татан авна уу.
ЦӨМИЙН ЭНЕРГИЙН КОМИССЫН АЖЛЫН АЛБА