"Азийн цөмийн технологийн боловсролын сүлжээ" сэдэвт сургалт явагдаж байна

Олон Улсын Атомын Энергийн Агентлаг (ОУАЭА)-ийн "Азийн Цөмийн Технологийн Боловсролын Сүлжээ" төслийн уулзалт 2014 оны 06 дугаар сарын 02-05-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.

Уг сургалтад ОУАЭА-ийн шинжээч Рёоко Кусуми  болон Ази номхон далайн бүсийн гишүүн орнуудын төлөөлөгчдөөс гадна манай улсаас Цөмийн энергийн газар, Цөмийн судалгааны төв, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль зэрэг холбогдох байгууллагын төлөөллүүд оролцож байна. Энэ удаагийн уулзалтаар цөмийн боловсрол болон цөмийн мэдлэгийн менежмент, 2013-2014 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, 2014-2015 оны үйл ажиллагааны хөтөлбөр гаргах, 2015 онд зохион байгуулагдах "Аnent" төслийн уулзалтыг хаана зохион байгуулах зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм.

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй