Цөмийн энергийн асуудлаарх хурлын илтгэлүүдийг эмхэтгэв

“Монгол Улсад цөмийн энергийг ашиглах нь” эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүдийг Цөмийн энергийн газраас эмхэтгэж, олны хүртээл болгох зорилгоор ШУА, номын сангууд, их, дээд сургуулиудад түгээлээ.

 ЦЭГ-аас 2010 оны 12 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулсан энэхүү эрдэм шинжилгээний хуралд Монгол улс цөмийн технологийг анагаах ухаан, хүнс хөдөө аж ахуй, хүрээлэн буй орчин, аж үйлдвэр, дэд бүтэц, геологи, уул уурхай, судалгаа шинжилгээний бүхий л салбарт үр ашигтайгаар нэвтрүүлэх, байгаль орчинд хор учруулахгүй зүй зохистой хэрэглэх болон цөмийн эрчим хүчний станцыг барихтай холбоотойгоор 40 гаруй байгууллагын эрдэмтэн, судлаачид илтгэл, шинжилгээ, судалгааны ажлын талаарх танилцуулга хийж хэлэлцүүлсэн юм. Эмхэтгэлийг Шинжлэх ухааны академи, Үндэсний төв номын сан, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сан, Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Шинжлэх ухаан, технологийн санд хүлээлгэн өгсөн байна.

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй