Олон Улсын Чернобылийн төсөл

Чернобылийн ослын 30 жилийн ойд ОУАЭА-ийн архиваас “International Chernobyl Project” гэх баримтат киног хуваалцаж байна.Уг баримтат кино нь хуучных мэт боловч ослын дараах олон улсын хамтын ажиллагаа болон дэмжлэгийн талаарх маш чухал түүхүүдийг үзүүлэх болно.

1990 онд Зөвлөлт Холбоот Улсын засгийн газар ослын нөлөөнд өртсөн бүс нутгийн орчны болон эрүүл мэндийн үнэлгээ, бүс нутагт амьдардаг ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад хэрэгжүүлсэн хариу арга хэмжээний дүгнэлт хийлгэх хүсэлт тавьсны дагуу 25 улсын 200 гаруй эрдэмтэд төсөл хэрэгжүүлэн ажилласан.

50 орчим даалгаврыг хамгийн боломжит мэдээллийг цуглуулж, бие даасан үнэлгээ гаргахын тулд биелүүлжээ.ОУАЭА нь Чернобылийн бүс нутгийн хэмжээнд хийгдэж буй нөхөн сэргээх ажилд гол дэмжлэг, зохицуулалтыг үзүүлсээр байна.

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй