“Монголын геологи хайгуул 2019” чуулга уулзалтад ураны салбарын талаар илтгэл хэлэлцүүллээ

“Монголын үйлдвэрлэлийн геологчдын холбоо”-ны санаачилгаар 2009 оноос жил бүр “Монголын геологи, хайгуул” чуулга уулзалтыг зохион байгуулдаг.

Энэ жилийн хувьд Монгол Улсад Үндэсний геологийн алба байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсанаар онцлог бөгөөд 03 дугаар сарын 28-31-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.

Чуулга уулзалтад УУХҮЯ, БОАЖЯ, АМГТГ, МХЕГ, ЦЭК-ын Ажлын алба зэрэг төрийн байгууллага, МУИС, ШУТИС, геологи хайгуулын холбоод зэрэг шинжлэх, ухаан, судалгааны байгууллага, геологи хайгуулын үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүд, орон нутгийн төлөөлөл болон Австрали, БНХАУ, ХБНГУ, БНФУ, БНЭУ-ын Элчин сайдын яамдын 1000 гаруй төлөөлөгч оролцлоо.

Чуулга уулзалтын хүрээнд эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөв, салбарын хүрээнд төрөөс баримтлах бодлого, хууль эрх зүйн орчин, хөрөнгө оруулалт, геологийн региональ судалгаа, ашигт малтмалын ордын эрэл хайгуулын аргачлал, техник технологи, хайгуулын төслүүдийн танилцуулга, үр дүнгийн талаар илтгэлүүд тавигдаж, хэлэлцүүлэг өрнүүллээ. 

ЦЭК-ын Ажлын албанаас “Цацраг идэвхт ашигт малтмалын салбарын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, Монгол Улсын цацраг идэвхт ашигт малтмалын салбар, тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээ, олон улсын чиг хандлагын талаар мэдээлэл өглөө.

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй