“ГАДААД ОРЧНЫ ЦАЦРАГИЙН ХЯНАЛТ” СЭДЭВТ ДАГАЛДАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Японы атомын энергийн агентлагтай хамтран “Гадаад орчны цацрагийн хяналт” сэдэвт дагалдах сургалтыг 2023 оны 09 дүгээр сарын 25-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.

Тус дагалдах сургалтад Боловсрол, шинжлэх ухааны яам, Цаг уур, орчны шинжилгээний газар, Улаанбаатар хот, Сүхбаатар аймаг, Говь-Алтай аймгийн УЦУОШТ, Байгаль орчин, хэмжил зүйн төв лаборатори (БОХЗТЛ), Онцгой байдлын ерөнхий газрын Үндэсний аврах бригад, Төрийн тусгай хамгаалалтын газар, Стандарт, хэмжил зүйн газрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори (ХАБҮЛЛ)-ийн Цацрагийн хяналтын лаборатори, Зэвсэгт хүчний жанжин штаб, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Дотоодын цэргийн 05 дугаар анги, Монгол Улсын Их Сургуулийн Цөмийн физикийн судалгааны төв, “Геологийн судалгаа-шинжилгээний төв” ТӨҮГ,Мэргэжлийн өвчин судлалын газар, Нийслэлийн байгаль орчны газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар зэрэг төрийн 18 байгууллагын 21 албан хаагч хамрагдлаа.

Сургалтын зорилго нь цацрагийн хяналт, хэмжилт шинжилгээ хийх чиг үүрэг бүхий төрийн захиргааны болон судалгаа шинжилгээний байгууллагын албан хаагч нарт гадаад орчны хяналт, гадаад орчны дээжид цацрагийн шинжилгээ хийх арга, аргачлал, гадаад орчны цацрагийн хяналтын тогтолцоо, шинжилгээний аргачлалыг сайжруулах, боловсронгуй болгох чиглэлээр мэдлэг олгох, ЯАЭА-ийн гадаад орчны цацрагийн хяналтын туршлагыг судлахад оршиж байлаа.

Сургалтаар Цацрагийн тухай үндсэн ойлголт, цацрагийн хамгаалалт, Цацраг, биологийн харилцан үйлчлэл, Цацрагийн хэмжилтийн үндсэн зарчмууд, Гадаад орчны цацрагийн хяналтын үндсэн ойлголт, Японы Улсын гадаад орчны цацрагийн хяналтын туршлага, Япон Улсын гадаад орчны дээж цуглуулах аргачлал, Цацрагийн хэмжилтийн багаж ашиглах, түүний шалгалт баталгаажуулалт, Япон Улсын цөмийн байгууламжуудын гадаад орчны цацрагийн түвшний онлайн хяналтын систем, Үүсэж тогтсон шарлагын нөхцөл, Монгол Улсын радоны эрсдэлт бүсийн зураглал боловсруулах төсөл, БОХЗТЛ-ийн шинжилгээ хийх аргачлал, Фукушима Дайчи ЦЭХС-ын ослын дараах гадаад орчны цацрагийн хяналт, Дотоод шарлагыг үнэлэх аргачлал, Монгол орны гадаад орчны цацрагийн хяналт, Цөмийн эрчим хүчний реактор, Монгол Улсын цацрагийн ослоос хамгаалах үйл ажиллагааны улсын төлөвлөгөө зэрэг сэдвүүдээр хичээл орж, цацрагийн хамгаалалтын хувцас хэрэгсэл өмсөх, цацрагийн бохирдолд хэмжилт хийх, дээж авах, хэмжилтийн багаж тоног төхөөрөмжтэй ажиллах дасгал ажлыг хийж, БОХЗТЛ, ХАБҮЛЛ-ийн Цацрагийн хяналтын лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа.

Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Японы атомын энергийн агентлагийн Цөмийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх төвтэй хамтран 2014 оноос дагалдах сургалтууд зохион байгуулж байгаа бөгөөд 2021 оны байдлаар “Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдал”, “Гадаад орчны цацрагийн хяналт”, “Цөмийн реакторын инженер” зэрэг 3 сэдвийн хүрээнд давхардсан тоогоор нийт 25 байгууллагын 520 гаруй албан хаагчийг хамруулж, уг дагалдах сургалтуудыг жил бүр зохион байгуулж байна.

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй