Ерөнхий боловсролын сургуулийн физикийн багш нарт сургалт зохион байгууллаа

ЦЭК-ын ажлын алба БМДИнституттэй хамтран Улаанбаатар хот болон орон нутгийн ерөнхий боловсролын сургуульд эхний жилдээ ажиллаж буй физикийн багш нарт “Цөмийн технологийн хэрэглээ, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал” сэдэвт сургалтыг 2019/05/05, 16, 23-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Тус сургалтад нийт 80 сургуулийн 84 физикийн багш хамрагдсан байна. Сургалтаар цөмийн технологийн энхийн хэрэглээ, цөмийн эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөв, геологи, уул уурхай, аж үйлдвэр, хүнс хөдөө аж ахуй, эрүүл мэндийн салбар дахь цөмийн технологийн хэрэглээ болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын талаар мэдээлэл хүргэж, “Ионжуулагч цацрагийн талаар мэдлэг олж авцгаая”, “Цөмийн технологи” сэтгүүлүүдийг гардуулж өглөө.

Багш нарт Цөмийн энергийн комиссын Ажлын албанаас хадмал орчуулга хийж бэлтгэсэн цөмийн цацраг, цөмийн технологийн хэрэглээ, цөмийн эрчим хүчний талаарх видео хичээлүүдийг танилцуулан, материалыг цахим хэлбэрээр тарааж өглөө. Мөн цацрагийн тун хэмжих багаж, цацрагийн хамгаалалтын хувцас хэрэгсэл тэдгээрийг ашиглах талаар танилцуулга хийж, мэдээлэл олголоо.

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй