ЗҮҮН ХЯТАДЫН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ, ОУАЭА-ИЙН ХАМТАРСАН МАГИСТР, ДОКТОРЫН ХӨТӨЛБӨР

Олон Улсын Атомын Энергийн Агентлаг (ОУАЭА)-аас гишүүн орнууддаа цөмийн технологийн хэрэглээ, уран олборлолт, металлурги, цөмийн аюулгүй байдал, цацрагийн хамгаалалт, цөмийн хаягдал булшлах чиглэлээр хүний нөөц сургах, мэргэшүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор Зүүн Хятадын Технологийн их сургууль (ECUT)-тай хамтран магистр, докторын зэрэг олгох хөтөлбөр хэрэгжүүлж, жил бүр 5-10 хүнийг сургадаг.

Докторын зэрэг олгох хөтөлбөр (4 жил):

Геологийн нөөц ба инженерчлэл;

Цөмийн шинжлэх ухаан, технологи чиглэлээр

Магистрын зэрэг олгох хөтөлбөр (3 жил):

Геологийн нөөц ба инженерчлэл;

Хими;

Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан, инженерчлэл чиглэлээр тус тус элсэлт авдаг.

Сонирхсон өргөдөл гаргагч нь академик шаардлагыг хангаж буй тохиолдолд Зүүн Хятадын Технологийн их сургууль (ECUT)-д өргөдлөө шууд гаргаж, хөтөлбөрт тэнцсэн хариу авсан тохиолдолд ОУАЭА-ийн тэтгэлэгт хамрагдах хүсэлтээ Үндэсний зохицуулагчаараа дамжуулан гаргах боломжтой юм.

Энэхүү хөтөлбөрт 2024 онд өргөдөл хүлээн авах хугацаа 2024 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үргэлжилж байна.

Хөтөлбөрийн талаарх мэдээлэл, гарын авлага: татаж авах