TUNEM 2024 ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР
БНХАУ-ын “Tsinhua University international master’s program in Nuclear Engineering and Management 2024” олон улсын хөтөлбөрийн элсэлтийн хуваарьт багтсан хүнийг тус их сургуульд Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн Техникийн Хамтын Ажиллагааны тэтгэлгээр суралцуулна.
Тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргагч нь тус их сургуулийн цөмийн инженерчлэл, менежментийн 2 жилийн магистрын олон улсын хөтөлбөрт сургуулийн журмын дагуу элсэх хүсэлтээ цахимаар гаргаж, хуваарьт багтсан тухай баримт бичгийг, тэтгэлэгт хамрагдах өргөдлийн хамт Цөмийн энергийн комиссын Ажлын албанд 2024 оны 03 дугаар сарын 22-ны дотор ирүүлнэ үү.
Цинхуа их сургуулийн элсэлтийн өргөдөл хүлээж авах ажиллагаа 2024 оны 03 дугаар сарын 15 хүнийг хүртэл үргэлжлэх тул тэтгэлэгт хамрагдахыг хүсэгчид доорх холбоосоор орж бүртгүүлнэ үү.
Холбоос: https://www.ep.tsinghua.edu.cn/en/index/Downloads.htm