БОДЛОГЫН ПРОЦЕСС” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО
Цөмийн энергийн комиссын Ажлын албанаас Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Ажлын албаны хүсэлтийн дагуу “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, нийслэл болон дүүргийн бодлого, зорилт, тэдгээрийн хэрэгжилтийн явцыг түгээн таниулах ажлын хүрээнд зохион байгуулагдсан “Бодлогын процесс” өглөөний уулзалтад оролцлоо.
Тус уулзалтын үеэр цөмийн энерги, цөмийн технологийн хэрэглээ, цөмийн эрчим хүч, цацраг идэвхт ашигт малтмал, эдгээртэй холбоотой цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны талаар танилцуулга хийж, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өглөө.
Уулзалтад Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид, Засаг даргын Тамгын газар, харьяа хэлтэс, албадын дарга нар болон 1-24 дүгээр хорооны засаг дарга нар оролцсон юм.