Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн Ерөнхий нарийн бичгийн дарга Р. М. Гросси ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путинтай уулзлаа

Ройтерс Агентлагаас 2024 оны 03 дугаар сарын 4-ны өдөр Олон Улсын Атомын Энергийн Агентлаг (ОУАЭА)-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Рафаэль Мариано Гросси ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай “Запорожье” цөмийн цахилгаан станцын талаар энэ 7 хоногт уулзаж ярилцахаар төлөвлөж байгаа тухай мэдээлсэн байна. ОУАЭА-ийн гишүүн 35 орны Удирдах Зөвлөлийн улирал тутмын хуралдаанд түүнээс Оросын Ерөнхийлөгчтэй юун тухай ярилцах талаар асуухад тэрбээр: “Энэхүү цөмийн цахилгаан станцын ирээдүйн үйл ажиллагаатай холбоотой асуудлууд байгаа. Бидний харж байгаа зүйл бол маш эмзэг, нарийн учраас гаднах цахилгаан хангамжийн шугамын талаар ямар санаатай байгааг асууна” гэж хариулсан байна.

“Запорожье” цөмийн цахилгаан станц нь Европын томоохон цөмийн цахилгаан станцад зүй ёсоор тооцогддог бөгөөд сүүлийн 18 сард 8 удаа гаднах цахилгаан шугамын холболт тасалдсаны улмаас гамшгийн аюулаас зайлсхийхийн тулд реакторын түлшийг хөргөх чухал ажиллагааг гүйцэтгэхдээ дизель үүсгүүрт найдаж байна.

Ноён Гроссимөн асуудлуудын жагсаалт барьж Ерөнхийлөгчтэй уулзахгүй гэдгээ мэдэгдээд, дэлхийд үүрэг хүлээсэн удирдагч, тэр дундаа цөмийн зэвсэг эзэмшигч, Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн улстай уулзахдаа бусад сэдвүүдийн талаар ярилцахыг үгүйсгээгүй байна.

Мэдээллийн эх сурвалж: https://www.reuters.com/world/europe/iaeas-grossi-plans-discuss-zaporizhzhia-plant-with-russias-putin-2024-03-04/

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй