V4-ИЙН ОРНУУД ЦӨМИЙН ЭРЧИМ ХҮЧИЙГ ДЭМЖИЖ БАЙГААГАА ДАХИН ИЛЭРХИЙЛЭВ.

Вишеградын орнууд болох Унгар, Словак, Чех, Польшийн сайд нар “Цөмийн эрчим хүчгүйгээр уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилгод хүрэх боломжгүй" хэмээн санал нэгдэж, Европын Комиссоос цөмийн эрчим хүчийг тогтвортой хөрөнгө оруулалтын ангилалд оруулахыг зөвшөөрөхийг уриалж, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Унгар улсын цахилгаан эрчим хүчний 48%-ийг хангадаг Пакс цөмийн эрчим хүчний станцын ойролцоох хотод болсон уулзалтын үеэр цөмийн эрчим хүчний ач холбогдлын тухай хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурлаа.

V4-ийн Европын Комисст хандсан уг мэдэгдэлд "2021 оны 11 дүгээр сарын эцэс гэхэд тэгш өрсөлдөөний нөхцөлийг хангах, эрчим хүчний зах зээлийн тогтворгүй байдал, гажуудал үүсэхээс урьдчилан сэргийлэх” асуудлыг шийдвэрлэх Төлөөлөгчдийн баримт бичиг танилцуулахыг уриаллаа.

Тэд Европын Холбооны гишүүн орнууд эрчим хүчний нөөцөө өөрсдөө тодорхойлох "бүрэн эрх"-тэй болохыг онцолж, энэ нь тус Холбооны үйл ажиллагааны гэрээнд үндэслэсэн гэдгийг цохон тэмдэглэжээ. Чехийн засгийн газар "Технологийн төвийг сахисан байдал нь 2050 он гэхэд нүүрстөрөгчийг саармагжуулах амлалтын дагуу эрчим хүчийг өөрчлөх урьдчилсан нөхцөл" гэж мэдэгдсэн байна.

Унгарын Пакс II төслийн компани мэдэгдэхдээ “Цөмийн эрчим хүчний станцууд нь Европын холбооны уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилтыг хангахын зэрэгцээ эрчим хүчний нийлүүлэлтийн аюулгүй байдлыг бэхжүүлж, хямд үнээр цэвэр цахилгаанаар хангах боломжийг олгох тул Вишеградын орнууд нь цөмийн эрчим хүч ашиглах явдлыг дэмжиж байна." гэжээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

https://www.world-nuclear-news.org/Articles/V4-countries-reiterate-support-for-nuclear

https://v4.mfa.gov.hu/news/v4-nuclear-paks

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй