ХАА-Н ҮҮСЭЛТЭЙ ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРЛЫГ БУУРУУЛАХАД ЦӨМИЙН ТЕХНОЛОГИ ХЭРХЭН ТУСЛАХ ТУХАЙ АРГАЗҮЙН НОМ ХЭВЛЭГДЛЭЭ.

Хүлэмжийн хийн ялгаруулалтад ХАА-н салбарын нөлөө үлэмж их бөгөөд энэ нь ихэнхдээ бордоо хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй байдаг ажээ.

Хүлэмжийн хийн ялгаруулалтад ХАА-н салбарын нөлөө үлэмж их бөгөөд энэ нь ихэнхдээ бордоо хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй байдаг ажээ. Газар тариалан, МАА болон бусад төрлийн ХАА-н үйлдвэрлэл нь хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлын 23%-ыг эзэлдэг. Энэ нь хүлэмжийн хийн ялгаруулалтаар эрчим хүчний салбарын дараагаар хоёрт орж байгаа юм. Судлаачид цөмийн технологийг ашиглан үр тариа болон МАА-н авбал зохих бордооны хэмжээг тодорхойлсноор хүлэмжийн хийн ялгарлыг 50%-иар бууруулж чадсан байна.

Бордооны зохистой хэмжээг тодорхойлох цөмийн шинжилгээний арга болон бусад уламжлалт аргууд, ХАА-н салбарын төрөл бүрээс гарах хүлэмжийн хийн ялгаруулалтыг тооцох, тэдгээрийг бууруулахад цөмийн технологи ашиглах гарын авлагыг ОУАЭА-аас бэлтгэн гаргажээ.Энэ оны эхээр хэвлэгдсэн уг товхимол нь НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO), Германы шинжлэх ухааны сангийн хөрсөн дэх азотын ислийг бууруулах, хяналтын загварчлалыг бий болгох судалгааны баг (DASIM) хамтран 2014 оноос хойш хийж буй судалгааны үр дүнг агуулсан бөгөөд судлаач, мэргэжилтнүүд болон тус салбарт ажиллаж буй бусад техникийн ажилчдад зориулан ХАА-н салбарын хүлэмжийн хийг бууруулах бүх төрлийн аргачлалыг нэгтгэн анх удаа нийтэлсэн нь энэ юм.

Нийт найман бүлэгтэй, ХАА-гаас ялгарч буй хүлэмжийн хийн ялгарлын төрлүүд, тэдгээрийг хэмжих изотопын бус болон изотопын арга, хээрийн арга, түүнчлэн эх үүсгүүрийг тодорхойлох зэрэг аргачлалууд, мал аж ахуйгаас гарах метаныг хэмжих арга, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах ухаалаг ХАА-н арга замуудын талаар өгүүлсэн байна.ХАА-гаас ялгарч буй хүлэмжийн хий нь маш олон бичил биетний үйл ажиллагаатай холбоотой тул олон төрөл байдаг. Цөмийн технологийг ашиглах давуу тал нь ялгаруулагч эх үүсгүүр, үйл явцыг тодорхойлох боломж юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.iaea.org/newscenter/news/how-nuclear-technologies-can-help-reduce-greenhouse-gas-emissions-in-agriculture-new-publication

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй