Түүхт ой

Фукушима Дайчигийн талаар эргэцүүлэн бодох нь

Бохирдсон усыг цэвэрлэхээр  ALPS-дээр ажиллаж буй ажилтнууд (Зураг: Тепко)

Фукушима Дайчигийн ослын улмаас дэлхийн хэмжээнд цөмийн эрчим хүчний хөгжлийн явц удааширч байгаа нь уур амьсгалын өөрчлөлт, дэлхий нийтэд хүний эрүүл мэнд, цахилгаан эрчим хүчний системийн уян хатан байдлын эсрэг бидний тэмцэлд хүнд үр дагавар авчир байгаа тухай Дэлхийн цөмийн нийгэмлэгийн ерөнхий захирал Сама Билбао У Леон бичжээ.

2011 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 14.46 минутад Японы зүүн хэсэгт 6 минутын турш үргэлжилсэн газар хөдлөлт нь тус улсад бүртгэгдсэн хамгийн хүчтэй газар хөдлөлт байв. Газар хөдлөлтийн улмаас Фукушима Дайчи, Фукушима Дайни, Онагава, Токай зэрэг дөрвөн атомын цахилгаан станцын 11 реакторын үйлдвэрийн загварчлалын дагуу автоматаар унтраасан. Реакторууд эрчим хүч үйлдвэрлэхээ зогсоон тул нэмэлт эрчим хүчний тусламжтайгаар усны эргэлтийн системийг реактор дахь цөмийн түлшийг хөргөхөд зарцуулав.

Газар хөдлөлтөөс хойш 10 минутын дараа цунамигийн хоёр том давалгааны эхнийх нь Японы эргийг дайрав. Давалгаа нь цагт 700 км-ийн хурдтай, 40 метр хүртэл өндөр давлагаалж байсан нь далайн гүн рүү 10 км хүртэл төсөөлөөгүй сүйрлийг авчирсан юм. Гамшигт ойролцоогоор 20.000 орчим хүн нас барсан бөгөөд 2500 гаруй хүн сураггүй хэвээр байна. Нэг сая гаруй барилга эвдэрч,4 сая гаруй хүн цахилгаан эрчим хүчгүй болсон.  Олон тооны үйлдвэрүүд өртөж, улмаар ихээхэн хэмжээний хохирол учирч, байгаль орчинд нөхөн сэргээгдэхгүй сөрөг нөлөө үзүүлсэн.

Фукушима Дайчи –ийн газар хөдлөлтөөс 50 минутын дараа цунами иржээ. Энэ цунами нь байгууламжийг эрчим хүчээр хангаж байсан дизель генераторуудаас бусад бүх зүйлийг устгасан. Нөхцөл байдал маш хүнд байсан бөгөөд ажилчид бүхий л хүчин чадлаа ашиглан системийг унтраахыг эрмэлзэж байсан болов ч реакторуудыг хөргөх боломжгүй байв. 1,2,3-р реакторуудын түлш хайлж, устөрөгчийн хуримтлал үүсч, халуун циркони бүхий түлш усаар дүүрч улмаар дараа дараагийн өдрүүдэд 1,2,4-р реакторуудад дэлбэрэлт болсон. Дэлбэрэлтийн улмаас реактор агааргүйдэж, даралт буурч, цацраг идэвхт бодисыг ялгаруулсан. Үүний дийлэнх хэсгийг салхи далай руу үлээлгэсэн боловч салхины чиглэл өөрчлөгдсөнөөр байгууламжийн баруун хойд хэсэг бохирджээ.

Ослоос хойш 3 өдрийн дараа эхлээд далайн ус, дараа нь цэвэр усыг ашиглан хөргөлтийн системийг сэргээсэн. Цэвэр усны хөргөлт, гаднах цахилгаан эрчим хүчний хангамжийг 15 хоногийн дотор сэргээсэн болов ч хийх ажил их байсан.

Сүүлийн 10 жилийн хугацаанд Фукушима Дайчигийн сэргээх босгох ажилд асар их хүчин чармайлт гаргаж байна. Дэлхийн цөмийн нийгэмлэгийн хамтын ажиллагаа, дэмжлэг, Японы нээлттэй, ил тод байдал, хамтын ажиллагаагаар асар их ахиц дэвшил гарсан.

Үүний үр дүнд байгууламжийн ихэнх хэсэгт ердийн хамгаалалтын хувцастай нэвтрэх боломжтой болсон бөгөөд 3,4-р хэсгийн түлшний усан сан дахь түлшийг зайлуулах ажил дууссан.

Байгууламжийг ашиглалтаас гаргах ажиллагаа хэдэн арван жилийн турш хийгдэх бөгөөд эвдэрсэн реакторуудаас хайлсан түлшийг зайлуулах нарийн төвөгтэй төсөл явагдаж байна.  Бүс нутгийн нийгэм, эдийн засаг, дэд бүтцийг сэргээн босгоход чиглэсэн хүчин чармайлтын гол хүчин зүйл нь осолд нэрвэгдсэн газар нутгуудад төдийгүй газар хөдлөлт, цунамид өртсөн өргөн хүрээний газар нутгийг хамруулсан авч үзсэн явдал юм.

Дэлхийн цөмийн салбараас бид бууралтын үйл ажиллагааг олж харсан. Ослын хариу арга хэмжээний чиглэлд дэлхийн улс орнуудын засгийн газар, хяналтын байгууллага болон цөмийн станцын операторууд ижил төстэй осол гарсан тохиолдолд гарах эрсдэлийг хэрхэн бууруулж болохыг судлахын тулд цөмийн станц дээр “стресс тест” явуулсан.

Одоогийн байгууламжууд ослын онцгой байдлын эсрэг авах арга хэмжээнд хянамгай болсон. Реакторын шинэ загварууд эдгээр системийг багтаасан  бөгөөд онцгой байдлын үед авах арга хэмжээний сургамжаас авсан. Нэмж дурдахад, засгийн газар болон хяналтын байгууллага, салбар хоорондын үр дүнтэй уялдаа холбоог хангаж, аюулгүй ажиллагааг илүү системчилсэн цогц арга барилд шилжүүлэх талаар дэлхийн хэмжээнд хүчин чармайлт гаргаж байна. Түүнчлэн аюулгүй ажиллагааны соёлыг хэвшүүлэх ач холбогдлыг илүү анхаарч үзсэн.

Фукушима Дайчи дахь үйл явдлууд өрнөж байх үед эрх бүхий байгууллагаас нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлж, уг газраас 20 км-ийн зайд байгаа хүмүүсийг яаралтай нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг авсан.  Энэхүү нүүлгэн шилжүүлсэн арга хэмжээг авч хэрэгжүүлсэн нь цацрагийн тархалтыг барьж байсан. Нүүлгэн шилжүүлсэн бүс нутгаас буцаж ирэх зөвшөөрөл удаашралтай байсан бөгөөд хэдэн арван мянган хүмүүс түр хугацааны байранд удаан хугацаагаар амьдарч байсан.

Нүүлгэн шилжүүлэлтийг хэрэгжүүлсний  үр дүнд нийгэм болоод эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг сайтар баримтжуулсан болно.  Нийтдээ 160.000 гаруй хүмүүсийг нүүлгэн шилжүүлснээс 2000 гаруй нь цаг бусаар нас барсан. Яаралтай нүүлгэн шилжүүлэлтийг хэрэгжүүлснээр хөгшчүүл болон эмнэлгийн тусламж шаардлагатай өвчтөнүүд хохирол амссан. Нүүлгэн шилжүүлэлтийн улмаас хүмүүс стресст өртөж,  сэтгэл түгших, сэтгэцийн эрүүл мэндийн асуудал, тамхи татах, архидан согтуурах явдал ихэссэн тухай тэмдэглэгдсэн.

Нийгмийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны талаарх ирээдүйд учирч болох асуудалтай тулгарах тохиолдолд эрх бүхий байгууллага аюулаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь чухал юм.  Зөвхөн цөмийн эрчим хүч үйлдвэрлэхээс гадна хүний бүхий л үйл ажиллагаанд эрсдэл учрах боломжтой. Эрсдэлийг бууруулахын тулд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь анхны үйл явцыг муутгах нөлөө үзүүлэх ёсгүй. Цацрагаас үүдэн гарах эрсдэлийг тооцож, консерватив үнэлгээ зэргийг харгалзан цөмийн байгууламжийн ослын хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой.

Эрчим хүчний бодлогыг илүү өргөн хүрээнд авч үзэхэд бүх аюулын хэтийн төлөв ижил байх шаардлагатай. Үйл явдлаас хэдхэн хоногийн дараа Герман Улс атомын цахилгаан станцаа хугацаанаас нь өмнө хаах шийдвэр гаргасан бөгөөд тал хувь нь даруй хаагдаж, үлдсэн станцууд 2022 он гэхэд хаагдахаар шийдвэрлэсэн. Хэдийгээр цөмийн аюулгүй байдлыг хяналтын байгууллагууд реакторуудыг үргэлжлүүлэн ажиллуулахад аюулгүй болохыг тогтоосон.  Герман дахь атомын цахилгаан станцыг хааснаар тэнд сэргээгдэх эрчим хүчийг өргөжүүлэн бага нүүрстөрөгчийн нэг хэлбэрийг цөмийн эрчим хүчээр сольж, энэ нь байгалийн хийгээр солихын оронд нөгөөгүүр сольсон гэсэн үг юм. Хэдийгээр Германы сүүлийн атомын цахилгаан станцууд ирэх жил гэхэд хаагдах болов ч, 2038 он хүртэл нүүрсийг татан буулгахгүй бөгөөд дараа нь байгалийн хийгээр солих болно.

Нэгэн судалгаанаас харахад 2013 онд Германы нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудын бохирдлын улмаас  1800 гаруй хүний амь насыг авч одсон бөгөөд бусад улс орнуудын нүүрсний үйлдвэрүүдийн үйлдвэрлэж буй цахилгаан эрчим хүчийг Герман руу импортлоход мөн л ийм тооны хүний амь нас эрстжээ.

Ихэнх улс орнууд Герман шиг туйлширсан хариу үйлдэл үзүүлээгүй байхад шинэ цөмийн төслүүдийн хүлээгдэж буй үр дүн, бүтээн байгуулалтын ажил удаашралтай байна. Энэ нь цөмийн эрчим хүч дэлхийн үйлдвэрлэлийн түвшинд аль хэдийн нөлөөлж улмаар дэлхийн цахилгаан эрчим хүчний хэрэглээнд  холимгийг нүүрстөрөгчгүй болгоход ахиц дэвшил гарсан юм. Энэхүү саатлын үр дагаврыг удаан хугацаанд мэдрэх боловч цөмийн барилга байгууламжийн ажлыг түргэсгэх, одоо байгаа байгууламжийн ажиллагааг тогтвортой байлгахад яаралтай арга хэмжээ авахгүй бол хүн ба хүрээлэн буй орчинд илүү ихээр нөлөөлж болзошгүй.

Дэлхийн цөмийн үйлдвэрүүд Японыг дэмжихээр нэгдэж, уг арга хэмжээ болон түүний үр дагаврыг арилгахын тулд хурдан бөгөөд үр дүнтэй хариу арга хэмжээ авах зорилт дэвшүүлэн үүнтэй ижил төстэй үйл явдал дахин гарах магадлалыг хамгийн бага байлгах арга хэмжээ авлаа. Гэсэн хэдий ч дэлхийн цөмийн салбарт энэ үйл явдлын ноцтой өргөн цар хүрээтэй үр дагавар нь өөрсдийгөө илэрхийлэх хэвээр байна. Энэ бол дэлхийн хэмжээнд цөмийн энергийн хөгжлийн удаашрал хамгийн их нөлөө үзүүлэх бөгөөд уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн хүний эрүүл мэнд, дэлхийн цахилгаан эрчим хүчний системийн уян хатан байдлын эсрэг бидний тэмцэлд хүнд үр дагавар авчрах болно.

Дэлхийн цөмийн мэдээнээс судалж, бичсэн.

https://world-nuclear-news.org/Articles/Anniversary-Reflecting-on-the-impacts-of-Fukushima?fbclid=IwAR2trdzcszsokiDWQED_rWnB3OdQHM35pi6SMB3Tuy1_kg6-8e6V03vCULY

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй