Цэвэр эрчим хүчний шилжилтийн нэг хэсэг болох цөмийн эрчим хүч хэрхэн нүүрсийг орлох вэ?

Мэтт Фишер, ОУАЭА-ийн Цөмийн Энергийн газар

Жоан Лиу, ОУАЭА-ийн Олон нийтийн харилцаа, мэдээлэх оффис

Олон зууны турш нүүрс нь дэлхий даяар аж үйлдвэрийн хувьсгалын гол түлхүүр байсаар ирсэн. Нүүрс орчин үеийн дэлхийн хөгжилд томоохон үүрэг гүйцэтгэсэн боловч уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан болж байна: Олон Улсын Эрчим Хүчний Агентлагийн (ОУЭХА) 2019 оны мэдээллээр нүүрс шатаах нь дэлхийн нүүрстөрөгчийн ялгаруулалтын 40 гаруй хувь, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлээс ялгарах нүүрстөрөгчийн 75 гаруй хувийг эзэлж байна. Парисын хэлэлцээрийн зорилтуудыг биелүүлэх, дэлхийн дулаарлыг аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс 1.5 хэмээс хэтрүүлэхгүй байхын тулд нүүрсний хэрэглээнээс татгалзах чухал юм.

Цэвэр эрчим хүчний шилжилт гэж юу вэ?

Цэвэр эрчим хүчний шилжилт гэдэг нь эрчим хүчний үйлдвэрлэлийг их хэмжээний хүлэмжийн хий ялгаруулдаг эх үүсвэрээс хүлэмжийн хий бага эсвэл огт ялгаруулдаггүй эх үүсвэр рүү шилжүүлэхийг хэлдэг. Цэвэр эрчим хүчний шилжилтийн сорилтод хоёр боломж байна - чулуужсан түлшний байнгын хэрэглээг байхгүй болгоходнүүрс төрөгч бага ялгаруулдаг ус, нар, салхи зэрэг сэргээгдэх эрчим хүч болон цөмийн эрчим хүчийг ашиглах явдал юм. Нүүрс нь дэлхийн хэмжээнд цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн хамгийн том эх үүсвэр хэвээр байгаа бөгөөд гангийн үйлдвэрлэл, халаалт зэрэг аж үйлдвэрийн эрчим хүчний үндсэн эх үүсвэр хэвээр байна.

Канадын Онтарио муж нь 2014 оноос хойш зөвхөн цөмийн болон усан цахилгаан станцыг хослуулан, эрчим хүчээ хангаж байгаа нь нүүрс ашиглахгүй байх боломжтой гэдгийг нотолсон нэг жишээ юм.

Нүүрс болон цөмийн цахилгаан станцууд хоёулаа цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг турбинуудыг хөдөлгөхийн тулд дулаан ялгаруулах замаар уур үйлдвэрлэн ажилладаг станцууд юм. Нүүрс нь дэлхийн нийт цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн гуравны нэгээс илүү хувийг хангадаг ч цөмийн эрчим хүч нь нүүрсээр ажилладаг цахилгаан станцууд ашиглалтаас гарахад үүсэх хоосон орон зайг нөхөх боломжтой ба цаг агаараас хамаарч цахилгаан ялгаруулдаг салхи, нарны эрчим хүчийг бодоход цаг агаарын ямар ч нөхцөлд суурь ачааллыг хангах боломжтой. Суурь ачааллын хүч гэдэг нь тухайн үед цахилгааны сүлжээг хангахад шаардагдах хамгийн бага цахилгаан эрчим хүчийг хэлнэ.

2003 онд Онтарио мужийн Засгийн газар дараагийн 12 жилийн хугацаанд бараг 9000 МВт буюу тухайн үеийн цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 25 хувьтай тэнцэх нүүрсний хүчин чадлаа бүгдийг нь зогсоох үүрэг хүлээсэн. Онтарио Пикеринг цөмийн цахилгаан станцын 1030 МВт-ын хоёр блок, Брюсийн цөмийн цахилгаан станцын 3000 МВт-ын дөрвөн блокийг шинэчилж, дахин ажиллуулсан; тус бүр 5500 МВт усан бус сэргээгдэх эрчим хүч, байгалийн хийн хүчин чадал Онтариогийн эрчим хүчний системд нэмэлтээр холбосон.

14.5 сая хүн амтай тус мужийн цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 90 гаруй хувь нь нүүрстөрөгчийн ялгаралгүй эрчим хүчээр хангагдаж, эрчим хүчний энэхүү хослол нь цахилгаан эрчим хүчний сүлжээний тогтвортой байдал, үндсэн ачаалал болон тасалддаг эрчим хүчний эх үүсвэрийн аюулгүй байдлыг хангаж байна. Цөмийн цахилгаан станцууд нь нар, салхи зэрэг сэргээгдэх эрчим хүчний хувьсах эх үүсвэрүүдийг дэмжихэд маш тохиромжтой, учир нь тэдгээр нь уян хатан ажиллаж, эрэлт хэрэгцээнд нийцүүлэн гарцыг тохируулж, бусад сүлжээний эх үүсвэрээс эрчим хүчийг ашиглах боломжтой.

https://www.youtube.com/embed/dffw4Aj1ZQ0?si

Цөмийн эрчим хүч ба орон сууцын хэрэглээ

Нүүрсийг эрчим хүч үйлдвэрлэх, үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахаас гадна нүүрсээр ажилладаг уурын зуух ашиглан байшин, аж ахуйн нэгжүүдийг халаахад мөн ашигладаг. Цөмийн эрчим хүч нь цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхээс гадна халаалт, дулаанаар хангах, ус цэвэршүүлэх, устөрөгчийн үйлдвэрлэлийг хангах чухал үүрэг гүйцэтгэх боломжтой. Тухайлбал, 2021 оны эцэс гэхэд Хятадын Хайянгийн цөмийнцахилгаан станц нь 670 000 орчим хүн амтай Шаньдун мужийн далайн эргийн хот болох Хайян хотыг бүхэлд нь дулаанаар хангах төлөвтэй байгаа баШвейцарь улсын Безнаугийн цөмийн цахилгаан станц нь олон арван жилийн турш бүс нутгийн оршин суугчдыг төвлөрсөн дулаанаар хангасаар ирсэн байдаг.

Дэлхий нийт нүүрснээс татгалзаж байгаа энэ үед эдийн засгийн хөгжил цэцэглэлтийнхээ төлөө уламжлалт байдлаар нүүрсийг түшиглэж ирсэн нийгмийн бүлгийг ч мөн бодолцож үзэх ёстой. Канад улсад Канадын Нүүрсний Шилжилтийн Санаачилга нь шилжилтийн төв, хүнд машин механизмын оператор бэлтгэх сургалтын хөтөлбөрүүдийг санхүүжүүлж, нүүрсний салбарын ажилчдыг орхигдуулахгүйн төлөөажиллаж байна. ОУАЭА-ийн мэдээлснээр, цэвэр эрчим хүч рүү шилжих нь олон төрлийн мэргэжлийн салбарт ажлын байр бий болгох боломжийг олгож байна, ялангуяа эрчим хүчний хангамжид 2030 он гэхэд 9 сая ажлын байр бий болох төлөвтэй байна.

Эх сурвалж: https://www.iaea.org/newscenter/news/how-can-nuclear-replace-coal-as-part-of-the-clean-energy-transition

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй