Ану-ын үндэсний агаар болон сансар судлалын цөмийн реактор сансар судлалыг өөрчилнө.

Маш бага овортой “Kilopower” реактор нь ирээдүйн сансрын хөлгийг хүчирхэгжүүлж чадна. АНУ-ын Үндэсний агаар болон сансар судлал /NАSА/ ба Үндэсний Цөмийн Аюулгүй Байдлын Захиргааны инженерүүд “Kilopower”  реакторын системийг тойрсон вакуум камерын ханыг буулгаж байна.

Энэхүү туршилтаар огторгуйн орон зайтай төстэй нөхцөлд систем хэрхэн ажиллаж байгааг шалгах юм. (Зураг: NАSА)

Лос Аламосын мэргэжилтнүүд өндөр хүчин чадалтай, шинэ үеийн цөмийн реакторыг сансарт ашиглахаар чармайн ажиллаж байна. Тэдний шилдэг ололтыг “Kilopower” гэж нэрлэдэг бөгөөд 900 фунт жинтэй, хогийн савны хэмжээтэй өндөртэй, хамгаалалтын бүрхүүл бүхий ороосон цаасан алчуурын хэмжээтэй реактор юм. Энэ нь ураны атомын хуваагдалд тулгуурладаг ба 1 киловатт хүртэл эрчим хүч гаргадаг бөгөөд 10 ширхэг 43 инч LED телевизорыг тэжээхэд хангалттай, эсвэл “Opportunity” шиг Ангараг гарагийг судалдаг өөрөө явагчийг ажиллуулахад хангалттай юм. “Kilopower”-ийн бүрэлдэхүүн хэсгүүд нь огт шинэ зүйл биш нь гайхалтай юм. NАSА агентлаг 1958 байгуулагдсанаас цагаас эхлэн сансарт бэлэн цөмийн реакторууд ашиглах тал дээр ажиллаж байна. Гэхдээ Лос Аламосын цөмийн инженер Дэвид Постоны хэлснээр уг технологид ажиллаж байгаа ийм хөтөлбөрүүд “хэт өндөр үнэтэй эсвэл тасралтгүй үргэлжлэхийн тулд хэт удаан үргэлжлэн санхүүжүүлсэн гэжээ”. НАСА улам бүр хомсдож буй элемент болох плутонийн изотопоор дүүргэсэн жижиг генераторууд гэж нэрлэгддэг радиоизотопын термоэлектрик генераторууд (RTG) дээр тулгуурладаг. RTG нь аливаа атомыг хуваахаас илүүтэйгээр энэхүү изотопын задралаас үүсэх дулаанаар энерги үйлдвэрлэдэг.

“Kilopower”-ийн ураны түлш элбэг, гэхдээ “Kilopower”-ийн жинхэнэ гоо үзэсгэлэн бол "бид үүнийг хамтатгасанд" гэж Постон мөн нэмж дурджээ.

Лос Аламосын цөмийн инженер одоо байгаа эд ангиудыг шинэ, оновчтой технологид ашиглах арга замыг олжээ. Реактор нь өөрөө дулааны хоолой дотор байрладаг. Ихэнхдээ дулааны хоолой нь цацраг идэвхт задралын дайвар бүтээгдэхүүн болох дулааныг гадагшлуулдаг. Харин “Kilopower”- нь гадагшилж буй дулааныг цахилгаан үүсгэдэг суурилуулсан хэд хэдэн хөдөлгүүрийг тэжээхэд ашигладаг. Цөмийн цацраг байгаа хэдий ч аюулгүй төхөөрөмж хэвээр байна. Асаалттай байхад хүн хэдэн минут ойрхон зогсож чаддаг, унтраалттай байхад Ангараг дээр таны мэдрэх цацраг туяатай харьцуулахад бага туяа ялгаруулдаг. (Улаан гаригт дэлхийгээс ялгаатай нь нарны хортой цацрагийг хаах соронзон орон байдаггүй.)

Энэхүү нийтлэлийн дэлгэрэнгүйг дараах холбоосоос авч сонирхоно уу.

https://www.discovermagazine.com/the-sciences/nasas-new-nuclear-reactor-could-change-space-exploration?utm_source=dscfb&utm_medium=social&utm_campaign=dscfb&fbclid=IwAR16HugkknNav-R56I_aIKNUCIA_DDFk1MoUuhz5nAW_R0FON2gymxUg1ic

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй