АВСТРАЛИЙН ЦӨМИЙН АСУУДЛААРХ ОЛОН НИЙТИЙН САНАА БОДОЛ ӨӨРЧЛӨГДСӨНИЙГ ҮНДЭСНИЙ САНАЛ АСУУЛГА ХАРУУЛЖ БАЙНА
Австралийн ард иргэдийн эрчим хүчний эх үүсвэрт хандах хандлага эрч өөрчлөгдсөнийг Lowy хүрээлэнгээс жил бүр явуулдаг 20 дахь удаагийн санал асуулгын дүн харуулж буй бөгөөд 10 хүн тутмын 6 нь Австралийн цахилгаан эрчим хүч үйлдвэрлэлтэд цөмийн эрчим хүчийг ашиглахыг дэмжжээ.
“Австрали улс цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхийн тулд бусад эх үүсвэрийн зэрэгцээ цөмийн эрчим хүч ашиглахыг та дэмжиж байна уу? эсвэл эсэргүүцэж байна уу?” гэсэн асуултад нийт судалгаанд оролцогчдын 61% нь Австралийн цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхэд цөмийн эрчим хүч ашиглахыг “Зарим талаар дэмжиж байна” болон “Хүчтэй дэмжиж байна” гэж хариулсан бол 37% нь “Эсэргүүцэж байна”, үлдсэн 2% нь “Мэдэхгүй” гэж тус тус хариулсан байна.
Энэхүү асуултыг анх удаа энэ жилийн санал асуулгад оруулж асуусан бөгөөд өмнө нь 2011 оны санал асуулгаар Австралийн ард иргэдийн 10 хүн тутмын 6 нь буюу 62% нь “зарим талаар эсэргүүцэж байна”, “Хүчтэй эсэргүүцэж байна” гэж хариулсан нь тухайн үедээ Австрали улс хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах төлөвлөгөөндөө тусгасан цөмийн эрчим хүчний станцтай болох зорилттой зөрчилдөж байсан юм.
Австралийн сөрөг хүчин хэрвээ сонгогдвол 2050 он гэхэд утааг “цэвэр тэг” болгох төлөвлөгөөнийхөө хүрээнд сэргээгдэх эрчим хүч болон бусад эрчим хүчний эх үүсвэрийн хамт Австралийн эрчим хүчний хэрэглээнд цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийг нэвтрүүлэхээр зорьж буйгаа зарласан хэдий ч юуны түрүүнд Австралид цөмийн эрчим хүчийг ашиглахыг хойшлуулсан шийдвэрийг цуцлах хэрэгтэй гэж тайланд тэмдэглэжээ.
Дээр дурдсан санал асуулгын дүнг Холбооны Засгийн газрын уур амьсгалтай холбоотой бодлогыг “олонхийн зарим талаар болон хүчтэй дэмжлэгтэй” гэж үзэж болох ч, утааг бууруулах талаар авч хэрэгжүүлж буй НҮБ-ын уур амьсгалын асуудлаарх бага хурлыг Австралид зохион байгуулах, шинээр нүүрсний уурхай байгуулахыг хориглож, нүүрсний экспортыг бууруулах, мөн нүүрсхүчлийн хийн ялгаруулалтын худалдааны схемыг нэвтрүүлэх зэрэг үндэсний зорилтыг багтаасан дэмжлэгүүд мөн үр дүнг зөөлрүүлсэн байна. Түүнчлэн олон нийтийн 10 хүн тутмын 6 нь Австралийн нүүрсний экспортыг бууруулж, Австралид нүүрсний шинэ уурхай нээхийг хориглох санааг дэмжсэн байна.
Сэргээгдэх эрчим хүчний талаар санаа бодол хуваагдсан ч улсаас сэргээгдэх эрчим хүчний технологид татаас олгох, хийн хэрэглээг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх бодлого тогтвортой хэвээр байна. Санал асуулгын дүнгээс харахад Холбооны Засгийн газраас барьж буй 2030 он гэхэд эрчим хүчний 82%-ийг сэргээгдэх эрчим хүчээр хангах үндэсний зорилтыг 41% нь “бараг зөв”, 33% нь “хэт амбицтай зорилго байна” гэсэн бол 25% нь “чамлалтай амбиц байна” гэж хариулжээ.
Мөн энэхүү санал асуулгаар Австрали, Их Британи, АНУ-ын 2021 онд байгуулсан гурван талт AUKUS түншлэлийн хүрээнд Австрали улс цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоц худалдаж авах талаар 3 дахь жилдээ олон нийтийн санаа бодлыг тандаж байна. Австралид энэ талаарх олон нийтийн мэтгэлцээн нэмэгдэж, түүний стратегийн ач холбогдол, АНУ-ын улс төрийн ирээдүйн амлалт, аж үйлдвэр, ажиллах хүчний чадавх, зардал зэрэгтэй холбоотой асуултуудыг онцолж байсан боловч санал асуулгад оролцсон Австраличуудын 2/3 нь буюу 65% нь “харьцангуй хатуу” дэмжсэн хэвээр байна. Хэлэлцээрийг зарласны дараахан 2022 оны санал асуулгаар 70%-иас буурсан ч өнгөрсөн 2023 оны санал асуулгын дүнтэй энэ жилийн санал асуулгын үр дүн төстэй байгаа юм.
Lowy хүрээлэн нь Сидней хотод төвтэй бие даасан, аль нэг улс төрийн нам бус олон улсын бодлогын судалгааны төв бөгөөд жил бүр явуулдаг санал асуулга нь Австралийн гадаад бодлогын талаарх тэргүүлэх судалгаа бөгөөд гадаад бодлогын өргөн хүрээний асуудалд Австралийн хандлагыг ойлгох/тандах найдвартай хэрэгсэл болж, бие даасан арга зүйн хувьд хатуу ханддаг гэж тодорхойлогддог. 2024 оны санал асуулга нь Австрали даяар 2024 оны 03 дугаар сарын 04-17-ны хооронд 2028 насанд хүрэгчдийн дунд явуулсан үндэсний судалгааны дүн юм. Үүнийг нийгмийн судалгааны төв Австрали дахь амьдралын магадлалд суурилж цахим самбарыг ашиглан явуулсан бөгөөд алдааны магадлал 2.2% юм. Австрали дахь амьдралын магадлалаар түүврийн аргын үр дүн нь үндэсний хүн амыг ерөнхийд нь илэрхийлэх боломжтой юм.
Санал асуулгын хамгийн сүүлийн болон өмнөх жилүүдийн тайланг Lowy хүрээлэнгийн цахим хаягаас үзэх, авах боломжтой ажээ.
Эх сурвалж: World Nuclear News