УРАНЫ ҮНЭ ХЭЗЭЭ ӨСӨХ ВЭ?

Ураны үнийн уналт 10 жил үргэлжилсний дараа 2021 онд өсөх эерэг хандлагатай болсон. Энэхүү байдал цаашаа хэрхэн өөрчлөгдөх вэ? гэсэн асуултыг хөндсөн дүн шинжилгээ, таамаг дэвшүүлсэн мэдээллийг INN (Хөрөнгө оруулалтын мэдээллийн сүлжээ) сайтад нийтэлжээ.

Уран бол цөмийн эрчим хүчний салбарын түлшний чухал эх үүсвэр юм. Гэвч сүүлийн 10 жилийн хугацаанд ураны үнэ доод цэгтээ хүрч, олон хөрөнгө оруулагчид зах зээл хэзээ сэргэх бол гэж асуулт тавьж байна.

Тус нийтлэлд “Ураны түүхэн үнэ”, “Ураны нийлүүлэлт, эрэлт хэрэгцээ”, “Ураны үнийн таамаглал” гэсэн үндсэн 3 асуудалд дүн шинжилгээ хийсэн байна.

Уран түүхэн үнийн огцом өсөлт болон сүүлийн жилүүдэд гарч буй өсөлт нь Казахстаны Казатомпром, Канадын Cameco (TSX:CCO, NYSE:CCJ) зэрэг томоохон үйлдвэрлэгчид нийлүүлэлтээ танаж, Sprott Physical Uranium Trust (TSX:U.UN) үүсгэн байгуулагдсаны дараа гарсан юм. 

Мөн 2006 онд Саскачеван дахь "Камеко"-гийн "Сигар нуур"-ын томоохон уурхай үерт автаж, дэлхийн хамгийн том ураны боловсруулагдаагүй ордын олборлолт хэдэн жилийн турш зогсонги байдалд орсонтой холбоотой үнийн өсөлт ажигладаж байсан бол 2011 оны Фүкүшимагийн гамшгийн дараа ураны арилжааны үнэ аажмаар буурч, энэ зууны эхэн үеэс хойш үзэгдээгүй доод цэгтээ хүрч, эцэст нь 2017 оны 11 дүгээр сард 18 ам.долларт хүрсэн. Түүнээс хойш арав гаруй жилийн хугацаанд ураны үнэ тогтоосон хэм хэмжээгээ давж чадахгүй 29 ам. долларын түвшинд байсан.

COVID-19-ээс үүдэлтэй 2020 онд дэлхийн шилдэг ураны уурхайнуудын нийлүүлэлт тасалдсан нь оны эхний хагаст арилжааны үнэ 30 гаруй хувиар өсөлтийг богино хугацаанд дэмжиж, ураны үнэ өнгөрсөн тавдугаар сард 33.93 ам.долларт хүрч, дөрвөн жилийн дээд хэмжээнд хүрсэн. Гэсэн хэдий ч 09 дүгээр сарын дундуур үнэ 29 ам.долларын түвшинд хүрчээ.

Ураны үнэд уурхайн нийлүүлэлт, цөмийн эрчим хүчний эрэлт голлон нөлөөлдөг. Эдгээр үзүүлэлтийг хаана байгааг ойлгохын тулд энэ салбарын хөрөнгө оруулагчид гол төлөв дараах хүчин зүйлд анхаарлаа хандуулдаг.

  • Ураны уурхайн олборлолтын хэмжээ;

  • Ажиллаж байгаа байгаа болон  баригдаж байгаа эсвэл төлөвлөж байгаа цөмийн реакторуудын тоо;

  • Уран ханган нийлүүлэгчид болон эрчим хүчний компаниудын хоорондох урт хугацааны гэрээ байгуулах

Шинжээчид ураны үнэ доод цэгтээ хүрсэн ба үнэ өсөх хандлагатай байгаа нь эрэлт, нийлүүлэлтийн эерэг суурь үзүүлэлтээр дэмжигдэж байна гэж үзэж байна.

Эрэлт талаас нь авч үзвэл, дэлхийн 445 цөмийн эрчим хүч реактороос үйлдвэрлэсэн эрчим хүч дэлхийн нийт эрчим хүчний хэрэгцээний 10 орчим хувийг хангадаг. Хятад улс дангаараа 16 шинэ реактор барьж байгаа бол ОХУ-д гурван реакторыг шинээр 11, Энэтхэг улсад 7 цөмийн реактор барьж байна.

Дэлхийн Цөмийн Нийгэмлэг (WNA)-аас гаргасан “Цөмийн түлшний тайлан: 2021-2040 он хүртэлх эрэлт, нийлүүлэлтийн дэлхийн хувилбарууд”-д ирэх хорин жилд цөмийн үйлдвэрлэлийн хүчин чадал жил бүр 2.6 хувиар өсөж, 2040 онд 615 гигаватт болох төлөвтэй байна. Эдгээр реакторуудыг түлшинд 2021 онд 62,500 тонн байсан бол 2030 онд ойролцоогоор 79,400 тонн уран шаардлагатай болно. Энэ тоо 2040 онд 112,300 тонн уранд хүрэх төлөвтэй байна.

Түүнчлэн ураны нийлүүлэлтийн алдагдал ирэх жилүүдэд ураны зах зээлд нөлөөлсөн хэвээр байх болно. "Одоо байгаа уурхайнуудын ураны олборлолтын хэмжээ 2020-иод оны сүүл хүртэл нэлээд тогтвортой байх төлөвтэй байгаа бөгөөд 2030-2040 он хүртэл хагасаас илүү хувиар буурна" гэж WNA тайланд дурджээ. Учир нь сүүлийн жилүүдэд ураны хайгуул хийгдээгүйтэй холбоотой ба тус байгууллагын судалгаагаар ураны хайгуулын зардал 2014 онд 2,12 тэрбум ам.доллар байсан бол 2018 онд 483 сая ам.доллар болж, 77 хувиар буурчээ.

Ирээдүйн таамаглал юу харуулж байна вэ?

Хөрөнгө оруулагчид ураны үнэ хэзээ өснө гэж найдаж болох вэ?

Металлын спот үнэ хэзээ дахин 50-60 ам.долларын гол түвшнээс дээш гарах вэ? Гэсэн асуултад ураны салбарын шинжээчид таамаглалаа дэвшүүлсэн байна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоос авах боломжтой.

https://investingnews.com/daily/resource-investing/energy-investing/uranium-investing/when-will-uranium-prices-go-up/    

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй