Канад улсын анхны трисо түлш

Зургаар бүрэн керамик бичил бортогтой түлшний шахмал (FCM)-д ТРИСО түлшний эгэл хэсгийг агуулсныг цэнхэр өнгөөр харуулав (Зураг: USNC)

Дэлхийн цөмийн мэдээллийн сайтад цөмийн реакторт зориулсан дэвшилтэт технологи бүхий түлшний талаар мэдээллийг нийтэлжээ.                                                              

Канадын цөмийн лабораторид Ультра сейф цөмийн корпораци (USNC)-ийн  Бичил модуляр реактор (MMR)-т зориулагдсан патентлагдсан дэвшилтэт шахмал түлшийг  үйлдвэрлэжээ. Энэ нь Канадад ТРИСО-д суурилсан цөмийн түлшийг үйлдвэрлэсэн анхны тохиолдол юм.

Канадын Цөмийн судалгааны санаачилга (CNRI)-ын санхүүжилтээр Канадын цөмийн лабораторид “Бүрэн керамик бичил бортоготой түлшний шахмал” үйлдвэрлэх төсөл хэрэгжсэн. Канадын цөмийн лабораториос тус улсад бага чадлын модуляр реактор (SMR) байрлуулах ажлыг эрчимжүүлэх болон SMR үйлдвэрлэгчдэд өөрсдийн технологийг хөгжүүлэх, арилжаалахад ахиц дэвшил гаргахад  лабораторийн ур чадварыг эзэмшүүлэх боломж олгох зорилго бүхий хөтөлбөрийг 2019 онд эхлүүлсэн байна.

Бүрэн керамик бичил бортогтой (FCM) түлш нь реакторыг өндөр зэрэглэлийн аюулгүй түлшээр хангах замаар түүний аюулгүй ажиллагааны  шинэ хандлагыг бий болгох юм.

USNC-ийн FCM шахмал загвар нь бөмбөрцөг хэлбэртэй ТРИСО-TRIstructural-ISOtropic - цахиурын карбидын матрицад тархсан хэсгүүдээс бүрдэнэ. ТРИСО нь бал чулуу, цахиурын карбидын давхаргаар бүрсэн нягт түлш агуулдаг тул эгэл хэсгийг бат бөх болгож, хүчтэй халаалт, даралтыг тэсвэрлэх чадвартай болгодог.

Нэмэлт мэдээллийг дараах холбоосоос авах боломжтой.

https://www.world-nuclear-news.org/Articles/TRISO-fuel-made-in-Canada-for-first-time

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй