XXI ЗУУНЫ ЭРЧИМ ХҮЧ
Нэгэн зуунд хийж чадсан эрчим хүчний эх үүсгүүр (нүүрс, газрын тос, байгалийн хий, цөмийн энерги)-ийн менежмент нь дэлхийн хүн амын (ялангуяа хөгжиж буй орнуудад) амьжиргааны түвшнийг дээшлүүлэх шийдвэрлэх алхам болсон юм.
2025 он гэхэд дэлхийн хүн ам 8 тэрбумд хүрнэ гэсэн статистик тооцоолол байдаг. Үүнийг дагаад эрчим хүчний хэрэглээ 17 тэрбум тонн (газрын тосны нэгжээр) хүртэл өснө гэжээ. Энэ өсөлтийн 40%-ийг БНХАУ, БНЭУ дангаараа бүрдүүлэхээр байна. Энэ хэрэгцээг хангах дэлхий дээрх шатах ашигт малтмал бүхий түлшний нөөцийг тооцоолбол газрын тос 50 жил, байгалийн хий 60 жил, уран 60 жил, нүүрс 150 жилийн нөөцтэй үлдсэнийг тодорхойлсон байна. Харин хүлэмжийн хийн ялгаруулалт 27-42 тэрбум тонн (нүүрс хүчлийн давхар ислээр авч үзвэл)–д хүрэх ажээ. Иймээс хүн төрөлхтөн эрчим хүчний хэрэглээний асуудалтай тулгараад байна. Нэг талаас бид тасралтгүй өсөж буй хэрэглээг хангах боломжийн үнэтэй бөгөөд тогтвортой эрчим хүчний эх үүсгүүрийг эрэлхийлж байгаа бол нөгөө талаас энэхүү хэрэглээг дагаж гарах байгаль орчны бохирдлын асуудлыг шийдвэрлэх шаардлага тулгараад байна.
Хүн төрөлхтний эрчим хүчний хэрэглээтэй дэлхийн уур амьсгалын өөрчлөлт нягт холбоотой байдаг ба энэ нь тодорхой нэг улс, бүс нутгийн биш бүх улс орнуудын асуудал юм. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай 1997 оны Киотогийн гэрээнд аж үйлдвэрийн өндөр хөгжилтэй 159 улс нэгдэн 2012 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлаа бууруулахаа тунхаглаж байсан. Түүнчлэн 2008 онд Европын Холбоо 2020 он хүртэл сэргээгдэх эрчим хүчийг 20% нэмэгдүүлж, хүлэмжийн хийг 20%, бусад эрчим хүчийг 20% нэмэгдүүлж, эрчим хүчний хэрэглээгээ 20% багасгах, мөн био-түлшийг 10% бууруулах 20-20-20 зорилтод гарын үсэг зурсан. Эрчим хүчний төрөлжүүлэлт нь шатах ашигт малтмал болон цөмийн түлш, мөн сэргээгдэх (салхи, ус, био түлш, газрын гүний дулаан) эрчим хүчнээс бүрдэнэ. БНФУ 3 төрлийн шинэ технологийг хөгжүүлж байна. Үүнд:
1-д Нарны эрчим хүч,
2-т Био түлш,
3-т Далайн эрчим хүч.
Франц Улсын атомын энерги болон альтернатив эрчим хүчний комисс (French Alternative Energies and Atomic Energy Commission) үүний эхний 2 технологи дээр ажиллаж байна. Мөн эдгээрийн сацуу устөрөгчийн эрчим хүчний ашиглалт, эрчим хүчний дамжуулалт, тээвэрлэлтийн асуудлууд дээр ажиллаж байгаа ба мөн IV үеийн ЦЭХС, цөмийн нэгдэх урвалын судалгааг явуулж байна.