Ураны зах зээл цар тахлын нөлөөг даван туулж байна

Зах зээлийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг UxC компаниас жил бүр явуулдаг зуны судалгаанд оролцогчдын дийлэнх нь уурхайн олборлолттой холбоотой зарим нэг асуудлыг эс тооцвол ураны зах зээл цар тахлын сөрөг нөлөөг амжилттайгаар даван туулж, тогтвортой хэвээр байна гэж үзжээ.

Мөн өнөөдрийн хямрал нь цөмийн эрчим хүчний салбарын ирээдүйд сөргөөр нөлөөлөхгүй гэдэгт ерөнхийдөө санал нэг байна гэж UxC компаниас мэдэгджээ.

UxC компанийн жилд 2 удаа явуулдаг судалгаагаар цөмийн түлш нийлүүлэгч болон хэрэглэгч байгууллагуудаас зах зээлийн үнийн хэтийн төлөв (арилжааны болон урт хугацааны үнэ), худалдан авалтын төлөвлөгөө, ураны уурхай нээх болон хаахтай уялдан гарах зах зээлийн өөрчлөлт компанид хэрхэн нөлөөлдөг талаар асуулга явуулдаг. Энэ жилийн хувьд Ковид-19 цар тахлын нөлөөллийн талаар асуулга явуулжээ.

Судалгаанд оролцогчдоос дийлэнх нь цар тахлын үеийн хариу арга хэмжээ болох ашигт малтмалын олборлолтын хэмжээ зах зээлд буурахыг аль хэдийн ажигласан байна. Харин эрэлтийн хувьд харилцан адилгүй үзэл, бодолтой байгааг UxC-ын судалгаагаар олж харжээ. Хэдийгээр цөөнх компаниуд цар тахлын улмаас цөмийн эрчим хүчний салбарт томоохон саад учирна гэж үзэж байгаа бол дийлэнх нь  ураны зах зээлийн эрэлт буурах нь зайлшгүй гэж үзэж байна. Зарим компаниуд цар тахлын нөхцөл байдал бүтээгдэхүүний хэмжээнд гэхээс илүүтэй зах зээлд нэвтрэх хугацаанд шууд нөлөөлнө гэж үзэж байна.

“Ерөнхийд нь дүгнэхэд цар тахал хэрэглэгчдийн худалдан авах зан төлөвт нөлөөлөл үзүүлсэн гэдэгтэй дийлэнх нь  санал нийлж байгаа бөгөөд энэхүү өөрчлөлтийн цар хүрээ нь одоо болтол тодорхойгүй байна”  гэж UxC компаниас мэдэгджээ.

Цөмийн түлшний зах зээлийн цар тахалтай холбоотой сургамжийн талаарх асуулгад түлш хэрэглэгч компаниудын зүгээс эрсдэлийг бууруулах дотоодын стратеги нь үр дүндтэй байсныг цар тахал баталж байгаа хэдий ч  “гэнэтийн тохиолдолд бэлэн байх” хэрэгтэйг оролцогчид онцолсон байна. Мөн оны эхэнд хэрэгжүүлсэн хатуу хөл хорионы үеэр ч цөмийн эрчим хүчний станц, цөмийн түлшний циклийн сектор нь зогсолтгүйгээр ажиллах чадвартай байсныг тэд цохон тэмдэглэжээ.

Судалгаанд оролцогчдын дийлэнх нь дэлхийн цөмийн эрчим хүчний чиг хандлага ямар нэгэн нөлөөнд автахгүй гэдэгт итгэлтэй байгаа гэжээ. Бусад нь салбар дахь хөрөнгө оруулагчдын санаа бодол өөрчлөгдөхөд цөмийн эрчим хүчний салбарт нөлөө орж, энэ нь дэлхийн эдийн засагт өөрчлөлт үзүүлэх боломжтой гэж үзжээ. Тэдний үзэж байгаагаар сэргээгдэх эрчим хүч рүү хурдтай шилжих эсхүл бага чадлын болон дэвшилтэд реакторын хөгжүүлэлт чиглэгдэх боломжтой юм.

Дэлхийн дахинд найдвартай, суурь ачаалал бүхий цахилгаан хангамжийг бий болгоход цөмийн эрчим хүч үнэ цэнэтэй болохыг цар тахал харууллаа гэж олон компаниуд тэмдэглэж байна. Эрчим хүчний эрэлт бага байгаа нь Ковид-19-тэй холбоотой хорио цээрийн дэглэм зэрэг богино хугацааны, түр зуурын шинж чанартай бөгөөд цөмийн эрчим хүчний станцуудын үйл ажиллагаа ойрын хугацаанд цар тахлын өмнөх үеийн хэмжээнд хүрнэ гэжээ. “Үнэн хэрэгтээ зарим хүмүүс үзэж байгаагаар цар талын нөхцөл байдал эцсийн дүнд цөмийн эрчим хүчний салбарын давуу харуулж чадсан нь урт хугацаандаа үнэлэгдэх боломжийг бий болгосон” гэж UxC компанийн судалгаанд дурджээ.

Эх сурвалж: www.world-nuclear-news.org

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй