Уур амьсгалын өөрчлөлт нь Саудын арабыг цэвэр эрчим хүчний анхаарал хандуулахад хүргэж байна.

Саудын Араб улс ураны нөөцөө ашиглах болон цэвэр эрчим хүчний технологийг ашиглах замаар дэлхийн дулаарлын эсрэг тэмцэлтэд хувь нэмэр оруулахаар зорьж байна.

  • Цэвэр эрчим хүчний шилжилтийн стратегийн нэг хэсэг болох цөмийн эрчим хүчний анхны станцаа барихаар төлөвлөж байна.

  • Вант Улс нь ОУАЭА-ийн Цөмийн эрчим хүч үйлдвэрлэх "Үйл ажиллагааны замын зураглал"-ын 3 үе шатыг мөрдлөг болгон ажиллаж байна.

Саудын Арабын цөмийн эрчим хүчний салбарыг хөгжүүлэх төлөвлөгөө нь гэнэт эсвэл нууцаар гарж ирээгүй юм. Вант улс хэдэн арван жилийн турш цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглахад шаардлагатай нарийн төвөгтэй цогц зохицуулалт, техникийн замыг аажмаар, тууштай, хариуцлагатайгаар хэрэгжүүлж иржээ.

Цэвэр эрчим хүчний хүртээмж урьд өмнө хэзээ ч ийм чухал байгаагүй эрин зуунд Вант улс нь асуудалд болгоомжтой, ухаалаг хандсаны дүнд уг технологийг нэвтрүүлэхэд бэлэн болоод байна.

2020 оны Guardian нийтлэлд: Саудын Араб, Хятадын геологичид Финляндын геологийн албатай хамтран 50 жилийн өмнө анх ураны илэрцийг тодорхойлж байсан газруудад 2017 онд уранаар нөөц тогтоохоор судалгаа хийсэн талаар дурджээ.

Илүү дэлгэрэнгүй мэдээддийг дараах холбоосоос харна уу:

https://www.arabnews.com/node/2132771/saudi-arabia

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй