Япон Улсын Аж үйлдвэрийн тэргүүлэгчид цөмийн эрчим хүчийг дахин эхлүүлэхийг уриалж байна.

Япон Улсын Засгийн газраас нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах зорилтыг хэрэгжүүлэхийн тулд

цөмийн эрчим хүчийг ашиглах хэрэгцээ байгааг онцолж, сул зогссон цөмийн реакторуудыг аль болох богино хугацаанд эхлүүлэх, ашиглалтын хугацааг уртасгах,  цөмийн эрчим хүчний станц шинээр барьж, шинэ хүчин чадлыг бий болгох чиглэлээр ажиллах хэрэгтэй гэж Япон Улсын Атомын аж үйлдвэрийн форум (JAIF), Япон Улсын Төмрийн болон гангийн холбоо (JISF)-ын тэргүүнүүд шинэ оны анхны мэдээлэлдээ хэллээ.

Япон Улс нь 2030 он гэхэд цөмийн эрчим хүчний эзлэх хувийг 20-22%-д хүргэх зорилго баталсан боловч Фүкүшима Дайчигийн ослын дараа цөмийн реакторуудыг түр хугацаанд хааж, аюулгүй байдлын хяналт, шалгалтыг хийж, шаардлагад нийцсэн реакторуудыг ажиллуулж эхлэхээр төлөвлөсөн боловч уг үйл ажиллагаа удаашралтай байгаа юм. Олон улсын энергийн агентлаг (NEA, OECD)-ийн мэдээлж байгаагаар Цөмийн удирдлагын газар (NRA)-аас 2020 оны 01 дүгээр сарын байдлаар 15 реакторт хяналт, шалгалт амжилттай хийж, 9 реактор дахин ажиллаж эхэлсэн. Одоогоор 18 ажиллах боломжтой реакторт хяналт, шалгалт хийгдэж байгаа ба шинэ дүрэм, журамаар шаардагдаж буй хяналтын төвүүд, бусад байгууламжуудыг барих ажлыг биелүүлээгүй, хяналт, шалгалтын стандартад хүрэхгүй реакторуудыг түр хугацаагаар хаах, эсвэл бүр унтраах зэрэг арга хэмжээ авах ажээ.

2018 онд батлагдаж, 2021 онд шинэчлэгдэх гэж буй Япон Улсын эрчим хүчний үндсэн хөтөлбөр нь 2030 он гэхэд эрчим хүчний 22-24%-ийг сэргээгдэх эрчим хүчээр хангах, 20-22%-д хүргэхээр төлөвлөсөн цөмийн эрчим хүчний 56%-ийг малтмал түлшээр хангахаар тодорхойлсон.

Өнгөрсөн оны 10 дугаар сард Япон Улсын Ерөнхий сайд Ёшихидэ Суга парламентийн нээлтийн үеэр үг хэлэхдээ 2050 он гэхэд дэлхийн гурав дахь том эдийн засаг, мөн хамгийн өндөр 5 дахь ялгаруулагчаас цэвэр тэг болгох зорилт тавьж, сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээг 2030 он гэхэд 50%-иар нэмэгдүүлнэ гэжээ.

Гэвч JAIF-ийн дарга Такаши Имай 2021 оны шинэ жилийн мэдэгдэлдээ 2050 он хүртэл цэвэр тэгд хүрэхийн тулд цөмийн эрчим хүчийг нүүрстөрөгчгүй эрчим хүчний эх үүсвэр болгон ашиглах нь нэн чухал. Япон Улс нь байгалийн баялаг хязгаарлагдмал, анхдагч эрчим хүчний ихэнх хэсгийн түлшийг импортоор хангадаг тул цөмийн эрчим хүчийг илүү идэвхтэй ашиглах ёстой. Нүүрстөрөгчийн төвийг сахисан байдалд хүрч, эрчим хүчний бие даасан байдлаа хангахын тулд Япон Улс сул зогсолт хийсэн цөмийн реакторуудаа аль болох богино хугацаанд дахин эхлүүлэх шаардлагатай бөгөөд хуучин станцуудаа сольж, шинээр барихыг хичээх хэрэгтэй гэж тэрээр хэллээ.

JAIF-ийн Ерөнхийлөгч Широ нь Кашивазаки-Карива 6, 4, Онагава 2, Токай Даини, Такахама 1, 2, Михама 3 цөмийн эрчим хүчний реакторуудыг дахин эхлүүлэх чиглэлд тууштай ахиц гарна гэж маш их найдаж байна. Эдгээр блокууд нь бүгд аюулгүй байдлын стандартад хүрсэн, удирдлагын байгууллагын хяналт, шалгалтыг хангасан гэжээ. Дэлхийн цөмийн ассоциациас мэдээлж байгаагаар 9 цөмийн эрчим хүчний блок ажиллах зөвшөөрлөө авч эхэлсэн гэжээ.

Засгийн газраас удахгүй шинэчлэх гэж буй Эрчим хүчний стратегийн зургаадугаар хөтөлбөрт “цөмийн эрчим хүчнээс хараат байдлыг багасгах үндэсний өнөөгийн бодлогыг шинэчлэхэд чиглэсэн байх ёстой” гэж Арай хэлэв. 2020 оны сүүлчээр зарласан 2050 он гэхэд нүүрстөрөгчийн төвийг сахисан байдалд хүргэх Ногоон хөгжлийн стратегид жижиг модуль реакторууд болон цөмийн станцаас үйлдвэрлэсэн устөрөгч зэрэг цөмийн технологийн “хурдассан инноваци” багтсан гэж нэмж хэлжээ.

Гангийн үйлдвэрт цөмийн эрчим хүч хэрэгтэй

JISF-ийн дарга Эйжи Хашимото 2050 он гэхэд нүүрстөрөгчийн ялгарлыг тэг болгох нь гангийн салбарт маш том сорилт болно гэж дурдсан. Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг өргөтгөхтэй холбоотой үнэ тарифын нэмэгдэл, хүлээгдэж буй өсөлтийг анхаарах, мөн сул зогссон ЦЭХС-уудыг дахин ажиллуулахыг Засгийн газарт уриалсан байна.

Тэрбээр Эрчим хүчний стратегийн зургаадугаар хөтөлбөрийг боловсруулахдаа цөмийн эрчим хүчийг өргөжүүлэх, аж үйлдвэр, эрчим хүчний бодлогыг нэгтгэх замаар боловсруулахыг мөн уриалсан байна.

Мэдээллийн эх үүсвэр: https://www.world-nuclear-news.org/Articles/Japanese-industry-leaders-call-for-nuclear-restart

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй