АНУ-ын “NuScale” эрчим хүчний компани “Казахстаны цөмийн цахилгаан станц” ХХК-тай Казахстан Улсад бага чадлын станц цөмийн эрчим хүчний станцыг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

“Казахстаны цөмийн цахилгаан станц” ХХК, NuScale эрчим хүч нар NuScale шинэ технологийг Казакстан Улсын цэвэр эрчим хүчний шийдлийн нэг болох чиглэлээр  хамтран ажиллахаар тохиролцов.

Тус санамж бичиг нь бага чадлын модуляр реакторын аюулгүй ажиллагааны найдвартай байдал, нүүрстөрөгчийн ялгаралгүй зэрэг давуу тал бүхий технологийг дэлхийн хэмжээнд хурдацтай хөгжүүлэхэд урагш болж байна.

Казахстанд атомын цахилгаан станц барих чиглэлээр мэргэшсэн KNPP нь NuScale-ийн бага чадлын модуляр реакторын технологийг өөрийн улсад авчрах боломжийг судлахад  NuScale болон KNPP хооронд цөмийн болон техникийн туршлагаа хуваалцахыг гэрээнд заасан.

NuScale эрчим хүч цөмийн эрчим хүчний станцын инженерчлэл, барилга байгууламж, үйл ажиллагаа, хаалт, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, төслийн онцлог үе шат, ажлын загварчлал зэрэгт технологийн үнэлгээ хийхэд KNPP-д дэмжлэг үзүүлнэ.     

KNPP цөмийн эрчим хүчний цаашдын хөгжлийн хэтийн төлвийг идэвхтэй судалж байгаа бөгөөд NuScale-ийн технологи цаг уурын өөрчлөлттэй тэмцэх хамгийн тохиромжтой өрсөлдөгч гэдгээ батлан харуулсаар байна. 2019 онд NuScale KNPP-д техникийн болон үнийн санал өгч байсан нь уг санамж бичгийг байгуулах суурь болсон.

NuScale эрчим хүч компанийн захирал хэлэхдээ “KNPP-тэй хамтран ажиллахдаа баяртай байна. NuScale бага чадлын реактор дэлхийн өнцөг булан бүрт, олон улс орнуудын сонирхлыг эрчимтэй татаж байна. Бид KNPP-тэй хамтын ажиллагааг үргэлжлүүлж, эрчим хүчний  нүүрстөрөгч ялгаруулдаггүй, аюулгүй, утаагүй, найдвартай эх үүсвэрийг хайж байгаа Казахстаны ард түмэнд технологийн асар их ашиг тусыг харуулахыг тэсэн ядан хүлээж байна” гэлээ.

Казахстан Улс 2060 он гэхэд нүүрстөрөгчийн ялгаралгүй болох зорилт тавьсан. Энэхүү бэрхшээлтэй зорилтийг хэрэгжүүлэхэд сэргээгдэх эрчим хүч, цөмийн эрчим хүч зэрэг нүүрстөрөгч ялгаруулдаггүй эх үүсвэрүүдийг хөгжүүлэх юм. Бага чадлын модуляр реактор нь хамгийн ирээдүйтэй, ногоон эдийн засагт шилжих бодит боломж гэж үзэж байна.

NuScale эрчим хүч 2021 оны эхэнд Польш, Болгар зэрэг орнуудтай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилтыг хэрэгжүүлэхэд олон орон энэхүү NuScale бага чадлын реакторыг сонирхож байгааг харуулж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн бага хурал (COP-26)”ын үеэр Румын Улсын Nuclearelectrica компани NuScale-ийн 6 модуль, 462 МВт чадалтайг барьж, 2026/2027 онд ашиглалтад оруулах анхны гэрээнд гарын үсэг зурсан. 

АНУ-ын Цөмийн зохицуулалтын комиссоос 2020 оны 08 дугаар сард тус загвар зөвшөөрлөө авч, хамгийн анхны цорын гану бага чадлын модуляр реактор болж түүхэнд бичигдсэн бөгөөд 2021 оны 07 дугаар сард тус комисс NuScale-ийн загварыг баталгаажуулах дүрмийг нийтэлсэн нь бүтээн байгуулалт, ашиглалтад оруулахад чухал алхам болсон.

“NuScale эрчим хүч”-ний тухай

“NuScale эрчим хүч” компани нь дэлхий даяарх хэрэглэгчдийн эрчим хүчний төрөл бүрийн хэрэгцээг хангах зорилготой. Цахилгаан, дулаан үйлдвэрлэх, далайн ус цэвэршүүлэх, устөрөгч үйлдвэрлэх, бусад дулааны хэрэглээг хангах хөнгөн уст реакторыг бүтээсэн.

NuScale Power Module™ (NPM) нь 77 МВт хүчин чадалтай, хэрэглэгчийн хүсэлтээр чадлыг нэмэгдүүлэх боломжтой. VOYGR™-12 станц нь 924 МВт хүчин чадалтай, VOYGR-4 станц нь 308 МВт, VOYGR-6 станц нь 462 МВт зэрэг хүчин чадалтай байх ба хэрэглэгчийн хүсэлтээс хамаарах юм. NuScale-ийн гол хөрөнгө оруулагч нь цөмийн эрчим хүчний салбарт 70 жилийн түүхтэй, дэлхийн инженерчлэл, худалдан авалт, барилгын компани болох Fluor корпораци юм.

“KNPP”-ийн тухай 

“KNPP” компани нь 2014 онд цөмийн эрчим хүчний станц барих Засгийн газрын тэргүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг биелүүлэх зорилгоор байгуулагдсан. Байгуулагч нь “Samruk-Kаzyna Үндэсний баялагийн сан” ХК ба нийт 60 гаруй тэрбум ам.долларын хөрөнгөтэй.

KNPP нь хөрөнгө оруулалтын томоохон дэд бүтцийн төслийг хэрэгжүүлэх, түүний эргэн төлөлт, эрчим хүчний хэмнэлт, ашигт ажиллагааг хангах зорилгоор байгуулагдсан арилжааны компани юм.

KNPP нь Казахстан Улсад барих цөмийн эрчим хүчний станцын зураг төслийн өмнөх болон төслийн баримт бичгийг боловсруулах, станц барих ажлыг зохион байгуулах үүрэгтэй. Мөн их (1000-1400 МВт), бага (60-300 МВт) чадалын  станцуудаас хамгийн боломжтой гадаадын төслүүдэд анхааралаа хандуулдаг.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах эх үүсвэрээс харна уу: https://newsroom.nuscalepower.com/press-releases/news-details/2021/NuScale-Power-Signs-Memorandum-of-Understanding-with-KNPP-to-Explore-SMR-Deployment-in-Kazakhstan/default.aspx

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй