Ураныг анх голдуу шавар эдлэлийг пааландах, шилэн эдлэлд өнгө оруулах, гэрэл зургийг тодруулах будагч бодисонд ашигладаг байжээ. Одоо ч энэ хэрэглээ нийтлэг хэвээрээ байна. Харин цөмийн технологийн хэрэглээ өсөн нэмэгдсэн ураны хэрэгцээ өсөх болсон байна. Учир нь хөгжил дэвшлийн салшгүй хэсэг болсон энэ технологийн хэрэглээ бий болох үндэс нь уран юм. Өнөөдөр цөмийн технологийг сансар судлал, хөдөө аж ахуй, уул уурхай, аж үйлдвэр, эмнэлэг эрүүл ахуй, гоо сайхан, хөнгөн үйлдвэр гэх мэт хүний амьдралын эргэн тойронд ашиглаж байна.